Илүүдэл жинтэйгээ тэмцэж, булчинлаг өв тэгш биетэй болсон туршлагаасаа олон нийтийн сүлжээ фэйсбүүкээр дамжуулан охид, эмэгтэйчүүдтэй хуваалцдаг цөөнгүй эмэгтэйчүүд манайд бий. Тэгвэл охид, бүсгүйчүүдийг өөртөө итгэлтэй алхахад нь өөрийн туршлагаасаа зөвлөсөөр ирсэн фитнесс мисс Г.Солонгоог өдгөө танихгүй хүн ховор биз ээ.

15 жилийн өмнө анх бодибилдинг фитнессээр хичээллэж эхлэхдээ тэрбээр жаахан махлаг байсан гэдэг. Бага байхаасаа бүжиглэдэг, пионерийн ордны бүжигчин байсан ч том болоод бүжгээ орхисноор жин нэмж эхэлжээ. Ингээд илүүдэл жинтэйгээ тэмцэхийн тулд эл спортод хөл тавьж, хүссэн үр дүндээ хүрээд зогсохгүй 2011 онд Монгол Улсын бодибилдинг фитнессийн аваргын Алтан медаль, 2012 оны бодибилдингийн Ази тивийн аваргаас Хүрэл медаль гээд олон шагналын эзэн болсон гэдэг.

Тэгвэл сайхан бүсгүйгийн бас нэгэн нууц нь шаггүй зураач гэнэ шүү. Түүний хувийн амьдралын талаар Араб залуутай 10 жил ханилсан хэмээн хэвлэлийн шар хуудаснаа хааяахан заларчихдаг.

Энэ тухай Г.Солонго "Би өнгөрсөн амьдралаа нууж байгаагүй. Тийм ч тансаг хэрэглээтэй мөнгөтэй хүн биш шүү дээ. Жирийн амьдралтай тамирчин, зураач энгийн л эмэгтэй. Найз залуу маань над шиг бас тамирчин залуу байсан юм" гэлээ. Тэрбээр Испанид оюутан байхдаа Араб залуутайгаа танилцаж байжээ. Харин одоо ганц бие байгаа бөгөөд Араб залуугаасаа өөр эртэй амрагийн харилцаа үүсгээгүй гэнэ шүү.