Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг газруудад хамтарсан хяналт шалгалт явуулж байгаа аж. Шалгалтын явцад дараах газрууд нь стандартын шаардлага хангахгүй орчин, нөхцөлд, чанарын шаардлага хангахгүй бараа, бүтээгдэхүүн борлуулдаг болох нь илэрчээ. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дараах газруудын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Нийслэлийн Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн байна.