Өнөөдөр  “Гэрэлт зул” өргөх ёслол болно. Тодруулбал, энэхүү арга хэмжээг жил болгон төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулдаг болоод байгаа билээ.  Уг  ёслолыг 2007 онд “Сэтгэлийн Амирлал” сан Тайланд улсын “Даммакаяа” сантай хамтарч амжилттай зохион байгуулсаар ирсэн. "Гэрэлт зул" өргөх зан үйл нь  дэлхий дээрх Буддын шашинт улс орнуудад өөр өөрийн гэсэн зан заншил, уламжлалаасаа шалтгаалж өөр өөрийн онцлог шинжийг агуулсан байдалтайгаар болдог юм.

Харин манай оронд гэрэлт зул өргөх ёслолыг уламжлал болгон зохион байгуулсаар энэ жил зургаадах жилтэйгээ золгож байна. Нийгмийн сайн сайхны төлөө зохиогддог уг арга хэмжээ өмнөх жилүүдэд бурхан багшийн их дүйцэн өдөртэй давхцан ёслол төгөлдөр болж тэмдэглэгдсээр ирсэн. Энд гэрэлт зул өргөснөөр хүн бүрт аз жаргал, амжилт ирдэг гэдэгт итгэдэг сүсэгтэн олон очиж зул өргөдөг.
 

Х.Даваа