Сайн байцгаана уу ? Нэг юм асуух гэсэн юм аа? Би одоо 18-тай 2-р курсын оюутан л даа. Би нэг залуутай танилцаад харьцаад одоо бараг 3 сар болж байна. Аймар халамжтай санагддаг бас надад их таалагддаг л даа.

Гэхдээ янз бүр болоогүй л дээ. Зүгээр л найзууд найзаа гээл явж байдаг юм аа. Тэгээд ойрд тэрнийг бүр байнга боддог боллоо. Ерөөсөө толгойноос гарахгүй, царайн нүдэнд харагдаад байдаг болчлоо. Би сүүлдээ өөрийгөө мэдрэлийн гажиг өвчинтэй болж байгаа юм болуу гэж боддог боллоо. Зөв зүгээр сууж байгаад өөрийн эрхгүй тэнэг юм шиг инээгээд толгойд бодогдоод байдаг болчлоо. Хүмүүсээ яаж бодохгүй болох бэ? Би яавал дээр бэ хэлж өгөөч хүмүүсээ