Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ
2025/07/04
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө. Харин АТГ-аас түүний орлогыг “…Нотлогдлоо”, эсвэл “…Нотлогдсонгүй” гэсэн тайлбарыг хийгээгүй л байна.
Гэхдээ, АТГ-аас 2025 оны тавдугаар сарын 27-нд албан ёсоор “…Хяналт, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа. Авлигын эсрэг хуулийн 13.4 дүгээр зүйлд заасны дагуу Засгийн газрын тэргүүн болон гишүүнийх нь хувиар Ерөнхий сайдын ХОМ-ийг шалгаж эхэлсэн. Шалгаж дуусах хуулийн хугацаа 30-60 хоног” гэж мэдээлэл өгсөн байдаг.
Тэгвэл Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2025 оны зургадугаар сарын 9-ний өдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээрээ “…Би АТГ-т холбогдох материалуудыг аль эрт тавдугаар сарын 23-нд өгсөн. Гэвч АТГ ч тайлбар хийлгүй өнөөдрийг хүрлээ. Одоог хүртэл нийтэд зарлуулахгүй барьж байна. Үүнийг би улс төрийн шалтгаантай гэж үзэж байна. Ер нь цаашид үүнтэй холбоотой ярих зүйл их гарна. Энэ бүхний цаана юу болсон бэ гэдэг талаар хэлэх зүйл ч их болж байна. Удах тусам тодрох увайгүй зүйлс их болсон доо. Юутай ч болж өнгөрсөн үйл явдлуудын хөөс бууг” гэжээ. Энэ талаар хэвлэлүүд мэдээлж, улстөрийн хүрээнийхэн “…Түүнийг орлогоо нотлохгүй байна гэж шүүмжлээд байсан чинь АТГ-ын тайлбар хийлгэлгүй барьчихаад байгаа бололтой шүү” гэцгээж буй юм байна.
Ер нь бол, Л.Оюун-Эрдэнэ намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр “…АТГ-ыг одоог хүртэл тайлбар хийлгэлгүй, нийтэд зарлуулахгүй барьж байгаа нь улс төрийн шалтгаантай” гэсэн нь маш ноцтой мэдэгдэл юм.
Ямартай ч, АТГ энэ асуудлыг шалгаж эхлээд яг 42 хонолоо. Тодруулбал, тус газраас шалгах хуулийн хугацаа нь 18 хоногийн дараа буюу энэ сарын 22-нд дуусгавар болох юм байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2025/07/06
SAWI80955877
Зочин · 2025/07/05
VANXANDI80955877BOOW XXNO
Зочин · 2025/07/05
ANUSDI80955877
ZOCHIN · 2025/07/04
ER N BOL MONGOL ULSIIN TUUHEND TUUH BOLON ULDEH HAMGIIN SAIN ERUNHII SAID AA ,ARHICHIN AZINODOJ BANK DAMPUURUULSAN ERUNHIILEGCHTEIGEE TENEGUUD HAMTRAN OGTCRUULSAN N UNENSHUU.....TA NAR UUL UURHAIN AVILGACHIN EZEN GEED BAIGAA LUIVARCHINGUUDIIN HUUHDUUDIIN TANSAGLALIIG SONSVOL ......
Зочин · 2025/07/04
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2025/07/04
SEXDI80955877
Зочин · 2025/07/04
Цэвэр гишүүн.