​Сайн байцгаана уу? Та нарын бодлыг сонсох гэсэн юм л даа. Би одоо 19-тэй. Надаас нэгээр дүү нэг хүн надаа сайн үерхье гээд байгааа юм. Би бас өөрт нь сайн л даа гэхдээ надаас дүү болохоор жоохон эргэлзээд байна.

Охид бүсгүйчүүд ер нь өөрөөсөө дүү хүмүүстэй үерхдэг үү? Энэ хэвийн асуудал уу? Би өмнө нь өөрөөсөө 4 ах хүнтэй үерхэж байсан л даа, тэр үед, “аан ах байвал ер нь зүгээр юм байна даа, миний уурласан үед намайг дагаж уурлаад байхгүй, миний ярьсан хэлсэн болгоныг л бараг өнгөрөөгөөд, аргадаад байдаг” юм байна гэж бодсон. Өмнө нь бас л өөрөөсөө 2 ах үеийн хүүхэдтэй үерхэж байсан, тэр үед яг адилхан насных байсан болохоор ч тэр юмуу нэг л сонин байнга жижигхэн юмнаас болж маргалдаад л байдаг байсан.

Тэгээд үеийн хүүхэд болохоор хэцүү юмаа намайг ч ойлгохгүй гэж бодсон. Харин би өмнө нь өөрөөсөө дүү хүнтэй найзлаж байгаагүй болохоор та нараас зөвлөгөө авах гэсэн юм. Баярлалаа…