Албан байгууллагын үүдэнд төлбөртэй зогсоол ажиллаж, зардалгүй ашиг орж ирдэг болжээ. Зарим байгууллага 30минут тутамд 500 төгрөг,  түүнээс дээш цаг тутамд 1000 төгрөг гэж авдаг болж. 
Ажилтан, албан хаагч нар өөрсдийн машиныг байршуулж, “Хэрэглэгч та хаан” гэж өргөмжилдөг хэдий ч бодит байдал дээр харилцагч, үйлчлүүлэгчдэд зогсоол байхгүй үүнийгээ шийдэх арга зам хайлгүй үйлчлүүлэгчээ “шулах” арга олоод удаж байна. Уг нь замын цагдаагийн газраас цагаан сар болохоор хөдөлгөөнд ихэсдэгтэй холбогдуулан зах, худалдааны төвүүдийн түрээслэгч нарыг автомашингүй ажилдаа ирж, үйлчлүүлэгчдэд машин байрлуулах зогсоол гаргаж өсөх санал, хүсэлт хүргүүлээд байсан. Үүнийг аж ахуйн нэгж байгууллагууд хэрэгжүүлэх нь зүйтэй болоод байна.

Түрээслэгч, ажилтан өдөржин машины зогсоол эзэлдэг нь өөрийн байгууллагаар ирэх үйлчүүлэгчийг үл ойшоох, харилцагчаа дээдлэхгүй буюу бяцхан хүндлэл дутагдаад байна. 
Уг нь ажилтнуудын машины зогсоолыг чөлөөлж, үйлчлүүлэгийн зогсоол болгосноор харилцагчдын тоо нэмэгдэнэ. Цаашлаад төлбөртэй зогсоол болгосноор өнөө цэвэрхэн “шулж” ашиглалтын зардлын төлбөр асуудалгүй болно гээд хэлчихэд “хэлсдэхгүй”. 
Жолооч нарын толгойны өвчин зогсоолын асуудал хүнд байгааг хэлсээр байна.

Мөн цаг тутмаар төлбөрөө авдаг гэж халагладаг. Тиймээс эртнээс очих байгууллага зогсоол муутай гэж үзвэл өөр үйлчилгээ өгөх, авах газрыг хайн олж очдог болж. 
Сүүлийн үед баригдсан барилга, барилгын зураг төсөлд машины зогсоолыг орон сууцнаас бусад байгууллага тэр дундаа худалдааны газрууд тусгаж өгдөг болоод байгаа таатай. Хамгийн том автомашины зогсоолтой гэж рекламдаж, сурталчилдаг энэ нь ч давуу тал.

Гэхдээ л шинээр баригдах орон сууц болон аж ахуйн нэгж байгууллагат машиныг зогсоолыг анхаарч, айлын тоогоор зогсоолыг шийдэхгүй бол хүлээцгүй монголчууд өглөө, оройдоо маргалдах энүүхэнд байна.

Мөн яарч, сандарсан зарим иргэд багтаамжгүйгээс нэгнийхээ машиныг шүргэж, осол аваар гаргасаар. Энэ нь торгууль, эрх хасах оноо гээд иргэдийг “шулах” арга үргэлжилсээр байна. 

М.Буянжаргал

Cityinfo.mn