Хятадад болж буй 100.000$-ын шагналын сантай тэмцээнд 320 тамирчин өрсөлдөж байна. Манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 4 тамирчин оролцож байгаа билээ. Өчигдөр эхэлсэн тус тэмцээнд манай охидуудын гаргаж буй амжилтууд гадныхныг алмайруулж, хэвлэл мэдээллийнхэн тасралтгүй ярилцлага авч байна гэнэ. Одоогоор манай тамирчид гурван дээд амжилт шинэчилсэн төдийгүй амжилтууд нь Гиннессийн номонд бичигдэхээр болсон сайхан мэдээ дуулгалаа.