Хүн санаатайгаар алдаа гаргадаггүй. Шоронд ял эдэлж байгаа хүмүүсийн дийлэнх нь яг л ийм байгаа. Тиймдээ ч төр нь төмөр нүүрээ үзүүлж Монгол улсын нэрийн өмнөөс ял уншсан шигээ өршөөдөг. Өөрөөр хэлбэл сайн хүмүүжсэн бол тэнсэн харгалзах ял оноож хугацаанаас нь өмнө сулалдаг.

Харин тэнсэн харгалзах ял оноож байгаа энэ тохиолдлуудыг эргэж харах учиртай байна. Учир нь хүчингийн хэрэг үйлдсэн хүн ял аваад шоронд орсон ч хэсэг хугацааны дараа хугацаанаасаа өмнө суллагддаг. Суллагдаад гарч ирээд дахин хүчингийн хэрэг үйлдсэн тохиолдол бүртгэгдсээр байна.

Хүчингийн хэрэг бол хүнд төрлийн гэмт хэрэг. Хүнд төрлийн гэмт хэрэг хийсэн хүнд өршөөл үзүүлж болно. Гэхдээ хүчингийн хэрэг хийсэн ялтан суллагдаад дахин хүчин хийхдээ дахин хүчин хийдэг. Хийх хийхдээ хүндрүүлсэн нөхцөлтэй байдаг. Тиймээс хүчингийн хэрэг үйлдсэн хүнд өршөөлийн хууль үйлчилдэггүй, тэнсэн харгалзах буюу хугацаанаас нь өмнө суллах боломж бололцоо гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй байна.

Монгол Улсын иргэн Ц.Га 1979 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 5 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 сар 22 хоног хорих ялыг тэнсэж сулласан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сар 10 хоног хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 241 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 2 хоног хорих ялыг өршөөн суллагдсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял шийтгүүлсэн Ц.Га- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогдсон.

Өөрөөр хэлбэл үйлдсэн гэмт хэрэг нь улам бүр л хүндэрч эцэстээ хүний алтан амь эрсдээд байна. Төр энэ иргэнд удаа дараа өршөөл үзүүлж, тэнсэн харгалзсан байхад засрах нь битгий хэл нийгэмд хор хохирол учруулсаар л байсан. Өөрөөр хэлбэл гурван удаа төр өршөөгөөд байхад л бусдыг хохироолоо.

Төр хүнд гэмт хэрэг үйлдсэн л бол тэр тусмаа хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөхгүй байж төрийн төмөр нүүрийг утгаар нь харуулан, олон нийтийг аюултай байдлаас сэрэмжлэх шаардлагатай байгааг Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүд анхаарч Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулахад анхаарна уу.