Ирэх долоо хоногт сурагчид "Бие даалтын долоо хоног"-той тул танхимаар хичээллэхгүй
10 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 20-26-нд бие даалтын долоо хоногтой.
Энэ хугацаанд сурагчид танхимаар хичээллэхгүй бөгөөд тухайн сургууль нь музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг өөрсдөө сонгон зохион байгуулна. Мөн энэ хугацаанд багш, ажилтнуудын цалинг хэвээр тооцдог.
Улирлын амралтын тухайд
- бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн зургаан долоо хоногт амраад, нэгдүгээр сарын 26-ны Даваа гарагт хичээл эхэлнэ. Ид хүйтний үеэр хүүхдүүдийг ийнхүү амрааснаар ханиад томуугийн дэгдэлтийг бууруулах ач холбогдолтой гэж Боловсролын Яам үзсэн байна.
- дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-наас шинэ улирлын хичээлдээ орцгооно.
- ахлах ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ноос амарна. Гэхдээ амралтын эхний долоо хоногт цахимаар хичээллэх аж.
Зочин · 2 цагийн өмнө
SADAR SEKSY80955877
Зочин · 10 цагийн өмнө
BOOBN XXN DOLOOGD XUCHINDX ERCHUUDD80955877