Яамаар ч юм бэ, эхнэр маань үнэхээр үнэхээр их хартай юмаа. Би гэхдээ эхнэрээсээ хол гадаадад ажиллаж мөрөөдлөө биелүүлэхээр өдөр шөнөгүй ажилладаг.

Өдөр ажил дээрээ байнга л гэр бүлээ санаж өдрийг өнгөрөөдөг. Хааяа ганц хоёр хоног амрахдаа хамаатныхаа дүү нар дээр очдог. Гадуур гарч орохдоо бүх зүйлсээ байнга тоочдог, утсаар ярихгүй нэг өдөр болохоор л ажилаа хийлгүй хэнтэйгээ заваараад байгаан гээд л хэрүүл эхэлдэг. Ийм байдлаар байнга хэрэлдэнэ, сүүлдээ гэм хийгээгүй байж ингэж доромжлуулах үнэхээр хүнд санагддаг болчихлоо. Facebook аккаунтаа хүртэл үзүүлж л байсан. Тэгсэн хэрнээ л үгүй чи заавал хүнтэй явалдаж байгаа гэх юм. Надад үнэндээ зам зуурын шалиг амьдрал үнэхээр таалагддаггүй. Тийм бодол ч байдаггүй.

Би зөвхөн эхнэртээ л үнэнч. Тэгэх тусам улам давраад байгаа ч юм шиг. Яавал дээр вэ? Хардуулахгүй тайван ажлаа хиймээр байдаг. Хардалт байлгүй л яахав, гэхдээ л арай хэтэрхий байнаа.