Дуунд дуртай дуучин монгол түмнийхээ хайр хүндлэлийг “Таван эрдэнэ”, “Цэцэгчний хүслэн” зэрэг олон сайхан дуунуудаараа хүртээд байгаа дуучин П.Жимсээ авъяаслаг уран бүтээлч, чамгүй маркетингтэй нэгэн гэдгээ харуулахаар нийтийн дуучдын магнай болж “Apple” корпорацитай гэрээ хийхээр хөөцөлдөж байгаа гэнэ.

Тэрээр 03 сарын 08-нд тохиосон Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтран “Хайлан” хэмээх кино концертоо толилуулсан нь үзэгч, сонсогчдынхон талархалыг ихэд хүлээсэн билээ.

Түүнчлэн дэлхийн дуу хөгмийн номер нэг цахим сүлжээ дэлгүүр болох “iTunes”-д өнгөрсөн онд гаргасан “Таван эрдэнэ” хэмээх цомгоо байршуулж дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгт ахан дүүсдээ болон монголын дуу хөгжимд дуртай гадныханд уран бүтээлээ хүргэхээр ажилдаа хэдийнэ орсон аж.

Дашрамд дуулгахад монголын уран бүтээлчдээс iTunes-д цомгоо байршуулсан анхны хүн бол Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров юм. Ийнхүү түүний үргэлжлэл болж ''Sweetymotion'' хамтлагийн продюсер, төгөлдөр хуурч МУСТА, Б.Чинбат "Аравт" хэмээх түүхэн киноны цомгоо, Төрийн шагналт, дуучин Д.Болд “Монгол Поп” цомгоо байрлуулсан нь амжилт худалдаалагдсаар байгаа билээ.

Таныг урлагийн тэнгэр ивээг...