Сайр нарыг шинээр томилно
2019/02/02
Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар нарыг үүрэг ажлаас нь чөлөөлсөн билээ. Үүний улмаас МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой хуралдаж, Зам тээврийн хөгжлийн сайд болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад нэр дэвшигчийг тодруулжээ.
Тус хурлаар Зам тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарыг нэр дэвшүүлж дэмжжээ.
Өнөөдөр энэхүү асуулдыг бүлгийн хурал дээрээ танилцуулж дараа нь холбогдох байнгын хороод, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах юм байна.
Зочин · 2019/02/02
Гарчигаа алдаагүй бичээрэй.
Иргэн · 2019/02/02
Энэ хоёр гишүүн бол боломжийн хүмүүс гэж үзэж байна?
Иргэн · 2019/02/02
Энэ хоёр гишүүн бол боломжийн хүмүүс гэж үзэж байна?
Иргэн · 2019/02/02
Энэ хоёр гишүүн бол боломжийн хүмүүс гэж үзэж байна?
Иргэн · 2019/02/02
Яаядаа байз энэ төр засаг нэг л учираа олохоо байлаа томилгоо нь хүртэл