Улсын хил нууцаар давсан С.Баяр Сингапурт казинод тоглосон шигээ ирээдүйд хэвлэлийн магнат болох төлөвлөгөө зохиож суугаа аж
2019/02/19
Ерөнхий сайд асан С.Баяр Оюу толгойн гэрээнээс хувьдаа завшсан асуудлаар шоронд хоригдохдоо ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас тэс ондоо “тэмцэл” өрнүүлж байв. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хориод хоног хуурай өлсгөлөн зарлаж, турж эцэн туйлдаа хүрч эцэст нь ар сүвээрээ өөх шахуулахдаа тултал тэмцсэн бол харин ерөнхий сайд асан С.Баяр АТГ-ын даргын албан өрөөнд долоон цагийн турш хоол цай зөөлгөн идэж ууж тэмцсэн юм даг.
Чухам эндээс л МАНАН-гийн бүлэглэл өөрийнхөө гол гишүүдэд хэрхэн яаж үйлчилдэг болох нь олон нийтэд тодорхой болсон гэж болно. С.Баярцогттой холбоотой хэргийн шинэ сэжүүр илэрсэнтэй уялдан С.Баярын Оюу толгойгоос хувьдаа завшсан хэрэг тод томруун болсон С.Баярыг Монгол улсын хилээр гарахыг хориглосон гэж хуулийнхан голдуу ярьж байгаа. Гэвч нөгөө хилийн хориг тавиулсан С.Баяр нь аль хэдийнэ хилийн цаана оччихсон Сингапурт казинод автомат машинаар тоглосон шигээ зугаацаж яваа ажээ. Түүнийг Т.Бадамжунай шиг улсын хилээр зүсээ буруулан зугтахаар зэхэж байна гэсэн яриа гарч байхад л мань хашир хилээр гараад явдагаа явчихсан казино тоглосон шигээ жуумалзаж суугаа нь аргагүй л хатуу самар гэдгийг нь харуулж байх шиг. Түүнээс гадна тэрбээр Монголд буцаж очоод “Медиа холдинг” нэртэй хэвлэл мэдээллийн бүхэл бүтэн агентлаг байгуулах төлөвлөгөө гаргаад байгаагаа нуулгүй хэлж байгаа аж. Уг хэвлэл мэдээллийн агентлагийн продюссераар нь ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гардан ажиллах бол харин эдийн засаг тооцоо болон цахим интернет ертөнцийн талыг нь 20 мянган хувьсагчтай тоо бодож чаддаг улс төрч С.Баярцогт хариуцах юм байх. Харин С.Баяр өөрөө телевизийн нэвтрүүлэг хөтлөх юмсанж. Миний нэвтрүүлгүүд тэр муу Цензургүй яриа мариаг навс цохих болно” хэмээн бардам ярьж суугаа аж.
М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх асуудалд бүгд анхаарлаа хандуулсан чөлөөнөөр С.Баярцогт урьдчилан хорих төвөөс суллагдсан нь хилийн чинадаас С.Баярын зааж чиглүүлсэн ажиллагааны нэг хэсэг хэмээн үзэх хүмүүс ч байна. Нэгэн хэргээр гурвуулаа хамт шоронд орж хоригдож байсан “Гал хам”-ууд нийлээд Монголын хэвлэл мэдээллийн орон зайд өөрийн гэсэн мөнгө хөрөнгө, бодлогоо нийлүүлж зангидсан томоохон салбар бий болгоход ядах юмгүй. Оюу толгойгоос завшсан мөнгөөрөө долларын тэрбумтанууд болсон гурван этгээд Монголын ард түмний тархийг мулцайтал угаах асар олон хэвлэл мэдээллийн суваг бий болгох бүрэн боломжтой билээ.
Эх сурвалж: Ноцтой мэдээ сонин
Иргэн · 2019/02/26
Мөрөн дарга минь юугаа хийгээд сууна вэ? ЕС байсан хүн хориг тавиулсан гэтэл Сингапурт мөрийтэй тоглож явна гэх чинь... Ийм маягаар улсын минь хилийг хамгаалбал таныг сольсон нь дээр бололтой. Улсын ажлыг ингэж ч хийж боломгүй дээ..
Зочин · 2019/02/23
ТА НАР ҮҮНИЙГ ХҮСЭЖ ЭД НАРЫГ СОНГОО БИЗДЭЭ. ОДОО ЮУНДАА ОЛОН ЮМ ЯРИАД ХУЦААД БАЙДАГ ЮМ. ГАЗАР ШОРООТОЙГОО БҮР МӨСӨН ЗАРАГДААГҮЙДЭЭ ЗАЛБИРЧ БАЙ.
Иргэн · 2019/02/20
Баярыг хурдан баривчил хуулиинхан хил гаргасан даа барьж хорь
zochin · 2019/02/20
сингапурт өндөр зэрэглэлийн янхны газарт боовоо хөхүүлж байгаа гэнэ лээ
Hhhh · 2019/02/20
энэ СБаяр гэгч Этгээдийг ингэж Дураар нь дургиулж Зоргоор байлгаж байгаа Хүн бол яалт үгүй АТГ-ын дарга Энхжаргал АТГ-ын дарга МАНАН Бүлэглэлийн нэг Энхжаргалыг солиогүй цагт АТГ Зорилго чиглэлийнхээ дагуу ажиллаж Үйл ажиллагаагаа Шударга явуулж чадахгүй бөгөөд Улс төрчидын үйлдсэн том том Гэмт хэргүүд хэзээ ч шийдэгдэхгүй элдэв шалтаг тоочоод Хэргийг замхаруулаад л өнгөрүүлнэ Шударга ёс тогтооё л гэвэл юун түрүүнд Хууль Шүүх АТГ-ын одоогийн Удирдлагуудыг солиогүй цагт Шударга ёс энэ тэр байгуулна гэж яриад ч хэрэггүй дээ
Zochin · 2019/02/19
Ene arai bishee ene khuniig odoo khurdan abchirch shorond ni khiikh kheregtei shuu dee Khurelsukhiin selem khaana ergene be
Zochin · 2019/02/19
Ene arai bishee ene khuniig odoo khurdan abchirch shorond ni khiikh kheregtei shuu dee Khurelsukhiin selem khaana ergene be
иргэн · 2019/02/19
энэ СБаяр гэгч Этгээдийг ингэж Дураар нь дургиулж Зоргоор байлгаж байгаа Хүн бол яалт үгүй АТГ-ын дарга Энхжаргал АТГ-ын дарга МАНАН Бүлэглэлийн нэг Энхжаргалыг солиогүй цагт АТГ Зорилго чиглэлийнхээ дагуу ажиллаж Үйл ажиллагаагаа Шударга явуулж чадахгүй бөгөөд Улс төрчидын үйлдсэн том том Гэмт хэргүүд хэзээ ч шийдэгдэхгүй элдэв шалтаг тоочоод Хэргийг замхаруулаад л өнгөрүүлнэ Шударга ёс тогтооё л гэвэл юун түрүүнд Хууль Шүүх АТГ-ын одоогийн Удирдлагуудыг солиогүй цагт Шударга ёс энэ тэр байгуулна гэж яриад ч хэрэггүй дээ
Зочин · 2019/02/19
арай л даа
С.Баяр архичин, хүүхэмсэг, алуурчин ... · 2019/02/19
Энэ 9 шид нь бүрдсэн ороолон шиг амьтан байнаа. Архичин, хүүхэмсэг зэрэг нь ч яахав. 5 залуугийн алуулах нөхцлийг яг бүрдүүлж өгсөн, Оюу-толгой хоёр дээр Монголд хэр баргийн нүгэлтэн үйлдхээргүй нүгэл үйлдсэн дээ. Яахж амьд явдаг юм бол доо. Гутарч үхмээр юм.

Шоронд суусан нэрээр 3- уулаа тухтай нь аргагүй ам хэлээ нийлүүлж ялаас мултрах тухайгаа мөн ирээдүйгээ төлөвлөж суусан юм биш үү
Уншигч · 2019/02/19
Миний жижигхээн Монгол хөөрхий еэ.Улсаа худалдаад жарган суугаа луйварчдыг яаж ч чадахгүй ч гэсэн ардын хүүхдэд хатуу чанга аашилдаг хууль хүчнийхэн гутамшиг.төрийн төмөр нүүрээ харуулж чадахгүй бгаа 3 өндөрлөг өрөвдөлтэй юмаа
Зочин · 2019/02/19
Шударга бус байна.
бодлын хулгайч · 2019/02/19
ХУЛХИ ХУДАЛ МЭДЭЭГЭЭР АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ БҮҮ УГАА!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин · 2019/02/19
МАНАН-гийн ХУУЛИЙН ХАМГААЛАЛТЫГ ЭВДЭЭЧЭЭ
Зочин · 2019/02/19
топоро гаргацан юм чинь баяр багабанди 2 тааваараа байх байлгүй дээ