Х.Тэмүүжин сайдын "Хоёр нүүр"
2014/03/24
Цагдаагийнхан хууль зүйн сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэмээн салбарын сайд Х.Тэмүүжин гомдонгуй ярьсан.
Тэгсэн нөгөө гүйцэтгэх ажиллагааны тайлал "Үндэсний шуудан" сонин дээр гарсан байх юм. Тус сонинд мэдээлснээр бол цагдаагийнхан хар тамхины сүлжээг илрүүлжээ. Энэ сарын эхээр гуравдугаар төрөх эмнэлгийн хажууд машин дотроо хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ гурван охин баригджээ. Тэднийг хар тамхи хэрэглэдэг байж магадгүй гэсэн мэдээллийн дагуу тэд хэд хоногийн турш ажигласан байна.
Тухайн үед баригдсан охид хар тамхины нэгэн төрөл Ice хэрэглэж мансуурсан байжээ. Үүнийг химийн аргаар гаргаж авдаг бөгөөд Монголд үйлдвэрлэдэггүй байна. Үүнээс улбаалаад Хятадаас мансууруулах төрлийн бодис оруулж ирдэг сүлжээг ч хуулийнхан илрүүлээд байгаа ажээ. Тухайлбал, дээрх хэргийг мөрдөн байцаах явцад Т.Халиун хэмээх залуугаас хар тамхи авдаг байснаа охид хүлээжээ. Охид хар тамхи хэрэглэхээс гадна дамлаж зардаг байсан бололтой юм. Тэд Т.Халиунаас нэг граммыг нь 200 мянган төгрөгөөр авч, түүнийгээ хоёр нугалж зардаг байсан гэдгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлжээ.
С гэх охин хар тамхи хэрэглэх мөнгөө олохын тулд iPhone5 утсаа ломбарданд тавьсан байна. Түүний утсыг шалгах явцад Хууль зүйн сайдын утас руу залгасан дуудлагууд, бичсэн мессеж нэлээд олон гарч иржээ. Дотор нь мэдээлэл нь юу байсан ч тодорхой биш ч гэлээ С гэх охин нь Хууль зүйн сайдтай холбоотой охин байж.
Үүнээс болоод л Хууль зүйн сайд өөр дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэмээн хардаад байгаа аж. Түүнчлэн С гэх охин нь өнгөрсөн жил мөн л Ганцхудагт саатуулагдаж байсан бөгөөд төд удалгүй дээрээс нь өгсөн тушаалын дагуу хэргийг нь хэрэгсэхгүй болгоод суллаж байсан тухай сонинд дурьджээ. Саяын хэргийн дараа хамт саатуулагдсан Г охин нь Ерөнхий прокурорт хандан захидал бичин “С нь хуулийн салбарт нэлээд том хамгаалалттай тул надад бүх хэргийг үүрүүлэх вий” хэмээн урьдчилан сэргийлж байгаагаа дурдсан байдаг байна.
Ямартай ч хууль зүйн шинэчлэл явуулана хэмээн цээжээ дэлдэж байгаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн тухай таагүй мэдээлэл хэвлэлээр цацагдлаа. Хар тамхи хэрэглэдэг тухайн охин хэн болох, яагаад тэр охин дахин дахин хоригдож байгаад суллагддаг нь олон хүний асуултанд хариулт нэхэж байна.
Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг шиг мөрөөрөө ажлаа хийж явсан цагдаагийн алба хаагчдаа даргатай нь муухай харагдуулах гэсэн биш өөрийнхөө үнэн царайг олон нийтэд илчилчих шиг боллоо.
Өнгөрсөн намар Х.Тэмүүжин сайд дугаарын хязгаарлалтай өдрөө мартан хөдөлгөөнд оролцож байгаад замын цагдаад торгуулж, бичиг баримтаа хураалгасан тухай твиттер хуудаснаа жиргэж, тухайн цагдааг шударга сайн цагдаа гэдгээр нь магтаж, сайшаагаад сүйд болсон. Харин энэ удаад Х.Тэмүүжин сайдаа биш, харин хар тамхи хэрэглэдэг охины утсыг шалгах явцад салбарынх нь сайдын утас гарч ирсэн байна.
Ямартай ч хар тамхины хэргээр шалгагдаж байгаа хүний гар утаснаас сайдын дугаар гарч ирсэнд цагдаагийнхан болон цагдаагийн дарга нар яахаараа буруудчихдаг билээ. Ямартай ч ажлаа сайн гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдийн энэ удаагийн гэмт хэргийн илрүүлэлт сайдад нь таашагдсангүй. Тэднийг шударга байна хэмээн салбарын сайд нь сайшаахын оронд харин ч өөрийг нь мэдсэнд дургүй байх шиг.
Н.Чинзориг
Зочин · 2014/04/06
za bolildoo ineedemtei yum be, temuujingiin baij baigaa tsarai ni l ter baihgui yu daa mun umuuruh yumaa olov oo bur uruvdchihluu, naad tarhi tolgoigoo ajilluulaachee nudee neegeech, yum un****ch!!!
Зочин · 2014/04/06
tsagdaa hen negen dargad zahiragdahgui zuvhun huulid l zaniragdana gej erhem said guai uuruu munch olon udaa yarisan daa huurhii, etsest ni unen dur turh ni iim l bna sh dee ard tumen mini.....
Зочин · 2014/04/03
Unuudur tv5r temuujin saidiin yariltslagiig uzsen uuruu ter ohind urd ni umguulugch olj ugch tusalsan dahiad yarihaar ni tusalj chadku gdgee helsen gj yarisan sht unenii ortoi l medee bna lee dee
Зочин · 2014/03/29
denduuch orovdoltoi yumaa mongolchuud mini doodchuud ni mongol mini geed l tseejee balbaad l zuragttaigaa hereldeed l gertee suugaad bdg deedchuud ni luivariin suljee baiguulchaad l ideed bdg engej bhaar oor sn udirdlga sn tortoi ulsad sn duraaraa else oriidoo tegvel bidnii amidrald olziitei yum shig
ghdkvkvs · 2014/03/26
Манай орон угаасаа гэмт хэрэгтэнүүдээр удирдуулж байгаа дөө, ихэнхи шүүгчид нь хүн дайрж алсан Лүндэрдоржийн **********ууд, Лүндэндорж нь өөрөө шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь гэж байгаа, Хууль зүйн сайд нь хар ******хины наймааны холбогдогч, хүүхдээ хүн өргүүлдэг хүний наймаачин, хэрэг алгаа
Huuli guuli uu · 2014/03/25
huuli zyigee amidral yzeegyi oyutanii zytgelteneer udirduulj manai uls yul boloov dee huuli bol ali ch talaasaa tulhtai hynii hashih alba Temuujingees oor huulich baihgyi yum shig. Ene savsag bandi naad mansuuragch emegteichyydtei chin holbootio bolood l syid bolood bgaa daa
Зочин · 2014/03/25
Тэмүүжин нь ч Тэмүүжин, цагдаа нь ч цагдаа юм даа. Үнэхээр тийм л юм бол Тэмүүжин сайдыг барьж аваад л шууд шалга л даа худлаа үнэн нь мэдэгдэхгүй хэвлэлээр юм бичиж байхаар. Хууль эрх зүйн орчин сайн хэрэгждэг оронд бол сайдуу, ерөнхийлөгч үү хамаагүй шууд л шалгаад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол хориод л байна ш дээ.
Зочин · 2014/03/25
ene bol dald utga aguulgatai zohion baiguulalttai temuujing unagah gesen deedsiin hiij baigaa uildel gedeg ni todorhoi l b.na da
orgil***erlan · 2014/03/25
Temuujin said juji****n nuhur ***l hudlaa sum bariad hen buudsan sumaa gazar bulaad temuujin teriig ni yaj olson buu med. Ter hongio baabariin yarid bga Suhbaatar janjnii tenzen tashuur 2 zugeer zohiol. Tsagdaagiin baiguulagad hiih shinechlel ni zugeer namiin erhsheeld tsagdaaiin bguullaga oroh. Uunees bolj tsagdaa nar namiin haryalald oroh door hayaj duurgiin zasag dargad doldigonoh ****rdlaga uuseh ym.
Зочин · 2014/03/25
Хэн ч үнэмшихээргүй юм байна
Зочин · 2014/03/25
kkk said ni hurtel gemt heregtentei holbootoi ****oor busad ni argachgui yum bna doo
Зочин · 2014/03/25
kkk said ni hurtel gemt heregtentei holbootoi ****oor busad ni argachgui yum bna doo
Зочин · 2014/03/25
үүнийг сайн шалгах хэрэгтэй. гадаадын мафийн сүлжээ шиг