"Давхар" ажиллаж байгаа гишүүдийг санал хураалтад оролцохгүй байхыг уриаллаа
2014/04/04
"Давхар дээлийн хууль" хэмээн олноо алдаршаад буй хуулийн төсөл эхний босгоо даваад байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, төслүүдийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцэнэ. Харин үүнтэй холбоогдуулан иргэний хөдөлгөөнүүдээс УИХ, Засгийн газрын гишүүнээр "давхар" ажиллаж байгаа гишүүдийг санал хураалтад оролцохгүй байхыг уриаллаа.
Энэхүү санал асуулгад оролцох нь шууд ашиг сонирхолын зөрчил үүсэхээр болж байгаа гэж тайлбарлаж байгаа юм.
Тэд уг уриалгадаа “Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүн болж, эрх мэдлийн давхар дээлтэй байх зөв эсэх талаар цаг үеийн экспресс судалгааг явуулахад 4 хүн тутмын 3 нь эсэргүүцсэн бөгөөд судалгаанд хамрагдсан иргэдээс эрх мэдлийн давхар дээлтэй байх эсэхийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэхэд одоогийн сайдын албан хашиж буй Улсын Их Хурлын 17 гишүүн хуралд сууж санал хураалтад оролцох эсэх талаар тодруулахад 77.9 хувь ашиг сонирхлын зөрчил үүсэх учир оролцох нь буруу гэж үзсэн байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Гишүүн шийдвэр гаргах асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ” гэж тус тус заасан байдаг. Иймд Та бүхэн хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр сайн дураараа санал хураалтад оролцохгүй байхыг уриалж байна” гэв.
Х.Даваа
Зочин · 2014/04/05
Vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.Une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.Batalgaa 2 jil.Oros tech kompani.Utas:95000020,95050020..............Anhaarah zuil:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag