Н.Энхбаяр эх орондоо ирсэн үү
2014/04/07
МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирж, Чингисийн талбай дээр Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат болон өөр бусад хүмүүстэй уулзсан гэх мэдээлэл фэйсбүүкээр явав.
Харин түүнийг эх орондоо ирсэн гэх мэдээллийг намынхан нь үгүйсгэлээ. Уг зураг нь өнгөрсөн жил авахуулсан зураг байсан бөгөөд арын фоныг нь сайн ажиглавал цаана нь мод нь ногоон, гэрлийн шон нь ч гэсэн жилийн өмнө солигдсон гэрлийн шон байгаа юм. Ямартай ч фэйсбүүкт тавигдсан уг зураг бусдыг багагүй төөрөгдүүлээд авав.
Н.Энхбаяр нь өнгөрсөн оны 8 дугаар сард биеэ эмчлүүлэхээр Солонгос улсын зориод байсан юм. Хэд хэдэн удаа хагалгаанд орсны эцэст биеийн байдал нь эрс сайжирч байгаа талаар ойрын эх сурвалж нь мэдээлж байсан билээ. Мөн намын гишүүд нь эх орондоо удахгүй ирнэ гэж хэлж байгаа ч хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа юм.
Н.Батаа
Зочин · 2014/04/08
зайлаа ******сайн өвөрлөгчид тэр элбэгдоржийгоо аваад арилаад өгцгөө, та нар самарч боллоо. одоо энхбаяр бидэнд монголчуудад хэрэгтэй.
Зочин · 2014/04/08
odoo dahiad barivchilaacheeee