ХҮН Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх магадлалтай кандитатуудаа судалж байна
2020/12/08
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна.Үүнтэй холбоотойгоор УИХ-д суудалтай улс төрийн намууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ? гэдэг асуудал тавигдаж буй билээ.
АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших нь тодорхой болсон бол МАН-аас Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын нэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэдгээ МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн.
МАХН-аас УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар нэр дэвших магадлал хамгийн өндөр болохыг МАХН дахь эх сурвалж өгүүлж байна.
Харин УИХ-ын 2020 оны сонгуулиар анх удаагаа парламентын нам болсон Хөдөлмөрийн Үндэсний Намынхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ? гэдэгтээ маш нухацтай хандаж буй аж.
Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал нарын аль нэгийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэсэн таамаг их байгаа ч ХҮН-ын удирдлага ямар нэг байдлаар МАН, АН-ын "шахагдсан" улс төрчийг бус улс төрд шинэ ч нийгмийн зүтгэлтний хувьд олон нийтэд танигдсан нэр цэвэр хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшүүлэх нь зөв гэдэгт санал нэгдсэн байна.
ХҮН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх магадлалтай кандитатуудаа сайтар судалж буй агаад одоогийн байдлаар "De facto" төслийн санаачлагч, эдийн засагч Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан, Ногоон Намын дарга асан, "Датаком" компаний үүсгэн байгуулагч Д.Энхбат нартай санал солилцсон аж.
Э.Мягмар
Даваасамбуу · 2020/12/10
Буян компанийн захирал Жаргалсайханыг
dsn · 2020/12/09
Odoo ene nersuudees tsever hun n Enhtuvshin ymaadaa!!!
lol · 2020/12/08
zailaa ta nar
Одоо л царай харагдаж эхлэв · 2020/12/08
Цар тахал гээд улс орноороо сүйд болж байхад энэ хэд нөгөө сандал суудлаа ярьцгаагаад. Энэ хэдийг иймэрхүү амбицаа барьж дийлэхгүй байгаа хэдэн залуу гэдгийг мэдсэн юм аа. Одоо үүнээс хойш бүр ч тодорч байна. Хойшид бүр ч ил гарах болно.
Монгол хүн · 2020/12/08
Больж үз. Юун ерөнхийлөгчийн сонгууль вэ. Солиотой юмнууд вируснээс яаж хамгаалахаа бодооч. Бид Монголыг тэгж ингэж гоё болгоно гээд байдаг юм. Танай ХҮН намаас цахлын эсрэг ганц төгрөг хандивласан бил үү? Тийм байж битгий худлаа мэддэг,чаддаг гэж илүү ярьж бай. Больж үз.
Монгол хүн · 2020/12/08
Энэ хачин юмнууд Монголыг юугаар гийгүүлсэн гэж хотын дарга ч гэх шиг ерөнхийлөгч гэх шиг хуцалдаад байдаг байна. Эд нарыг сайтар шалгах хэрэгтэф, Гадаадын гар хөл үү, ардчилсан намын хулгайчуудын бууны нохой нар уу гэдгийг
Бат · 2020/12/08
Монголчууд бид сонгуульд намчирхах яахав зах зээлийн алтан зарчим бол багаар ажиллах тэгэхээр ёрөнхийлөгчийн сонгуульд МАН-аас гарсан нь дээр