С.Эрдэнэ УБЕГ-т АН-ын тамгыг хүчингүй болгох хүсэлт гаргалаа
2020/12/21
2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Ардчилсан намын 7 дугаар их хурлын 03 дугаар тогтоолоор С. Эрдэнийг Ардчилсан намын даргаар сонгогдсоныг Улсын Дээд Шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгэгдсэн билээ.
Үүнтэй холбоотойгоор С.Эрдэнэ:
"Ардчилсан намын даргаар С. Эрдэнийг бүртгэсэн бүртгэл өнөөдрийг хүртлэх хугацаанд хүчинтэй хэвээр байгаа тул иргэн Ц. Тувааны ашиглаж байгаа АН-ын 11172378445дугаар бүхий тамгыг хүчингүй болгож, АН-ын тамгыг хүчингүй болгож, АН-ын тамгыг шинээр хийлгэх зөвшөөрөл олгож өгнө үү”
гэсэн албан бичгийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт хүргүүлсэн байна.
Ham · 2020/12/22
Erguu durakuud. Hichneen hagaraldah gesen yum bol
Иргэн · 2020/12/21
Тамга тэмдэгээ булаацалдаад эхэллээ дээ.Ийм намыг нам гэх үү
zochin · 2020/12/21
yanam be ene namig. hurdan asuudlaa shiideechee
харамсалтай · 2020/12/21
АН ч өөдлөхгүй нь байна.