Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг суллана
2021/01/20
Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарт холбогдох хэргийн хурал болж, анхан шатны шүүхээс гаргасан хорих ялыг өөрчлөн, суллахаар шийдвэрлэсэн байна.
Тэднийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэргээр анхан шатны шүүхээс Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар, Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасч, гурван жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулаад байсан юм.
Зочин · 2021/01/20
иргэн · 2021/01/20
Манай тоглоомын шүүх томчуудын хэргийг таслаад байсан чинь хошин шогийн тоглолт байжээ.одоо бүгдийг суллах гэнээ,ийм шүүхтэйюм чинь гутамшиг боллоо, шүүх сөнөтүгэй.