Г.Занданшатар: Коронавирусний халдвартай ээжид гаргасан хандлага, бүдүүлэг алдааг бид тэвчих ёсгүй
2021/01/20
УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс УОК-т хандан мэдэгдэл гаргасныг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Цар тахлын үед онцгой дэглэмийн горим мөрдүүлэхдээ хүний эрхийг зөрчиж байгаад харуусал илэрхийлж, уучлалт гуйж, холбогдох албанынханд хариуцлага тооцох шаардлагыг уг мэдэгдэлд тусгасан байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “Өнөөгийн хүнд цаг үед бид Монгол ёс, үнэт зүйл, хүний эрхийг гээх учиргүй. Өчигдөр Улсын нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан коронавирусний халдвартай ээжид гаргасан хандлага, бүдүүлэг алдааг бид тэвчих ёсгүй.Тиймээс энэ хандлага нийгмийг бүхэлд нь цочроож, нийгмийн сүлжээнд ч хэлэлцүүлэг өрнөж байна.
Сэтгэл дутсан, ухаан дутсан, ажилдаа хүйтэн цэвдэг хандаж байгаа энэ дүр зурагтиай бид эвлэрэх ёсгүй. Энэ талаар УОК-т шаардлага хүргүүлж, асуудлыг ярьсан. УОК-ын дарга холбогдох хүмүүст харицлага тооцохоор үүрэг чиглэл өгч байгаагаа мэдэгдсэн.
Хүнд цаг үед төрийн бүх шатанд хүнээ дээдэлсэн үйлчилгээний стандартыг эрүүл мэндийн болон бусад бүхий л байгууллагад нэвтрүүлэх хэрэгтэй болсныг энэ жишээ харуулж байна. УОК, НОК, ЭМЯ цар тахалтай тэмцэж, цаг наргүй ажиллаж байгааг ойлгож байгаа. Гэхдээ хариуцлагагүй үйлдэл гаргасан хүмүүст хариуцлага тооцож, нийгмийн хүлээлтэд шударга хандахыг шаардаж байна. Шинэ төрсөн ээж, түүний гэр бүлийнхэн, ард иргэдээсээ уучлалт гуйж байна” гэлээ.
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Этиль Лилиан · 2021/01/21
Сайханбилэг хар шуналыг ерөнхий сайд байхад улаан бурхны халдвараар 50 гаруй хүүхэд амиа алдсан. Тэр үед яагаад хэн ч огцроогүй, хэн ч уучлалт гуйгаагүй вэ. Өмхий ардчилагчид төр барьж байсан учрасс гэдэг логик гарч байна.
гэрч · 2021/01/21
Мөн яриваа. Тэгвэл золбин ардчиллаас болж хэдэн мянган хүн архинд хордож үхсэн, хэдэн мянган Монгол хүн хаягдал машинд дайруулж үхсэн, хэдэн зуун мянган нялхас хууль бус үр хөндөлтөнд устгагдсан, хэдэн мянган хүн гэмт хэрэгт өртөж амиа алдсаныг мэдэх үү дурак аа. Энэ бүхэн үхэж далд орсон ардчилсан нам, ардчиллаас болсон. Тиймээс ардчилсан намын хулгайчуудыг яллах хэрэгтэй.
Иргэн · 2021/01/20
Иргэн · 2021/01/20
Иргэн · 2021/01/20
Зочин · 2021/01/20
Зүгээр л хоосон уулчалт гуйгаад яах вэ? Үнэхээр уучлалт гуйж байгаа бол хариуцлагаа хүлээж ОГЦОР !!
ЗОЧИН · 2021/01/20
ЭХ барихын тусламж үйлчилгээ үнэхээр хүнд бна даа
Иргэн · 2021/01/20
Хэлдэг, анхааруулдаг биш дээд шатнаасаа сайд нар нь эхлээд хариуцлага хулээдэг тогтолцоонд шилжие.
ЗОЧИН · 2021/01/20
АРАЙЧ ДЭЭ
ЗОЧИН · 2021/01/20
ЧИ БИТГИЙ ХУЦААД НААНАА СУУГААД БАЙ