Ц.Нямдорж: Хууль бусаар шийтгүүлсэн хүмүүс болон Эрдэнэтийн асуудлыг хуулийн түвшинд ярина
2021/01/29
ЗГХЭГ-ын даргад нэр дэвшиж буй Ц.Нямдорж гишүүдийн асуултад хариулав.
Тэрбээр “Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах санал надад тавьснаар би долоон сарын дараа энд сууж байна.
Шүүх, хуулийн байгууллагад хянагдаж байгаа хэргүүдийн тухай олон нийт ойлгохгүй байгаа нэг л асуудал бий. АТГ, бүх шүүгч нар, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг хууль зүйн сайд, Засгийн газар томилдоггүй.
Энэ дөрвөн газар хийгдэж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн сайд хөндлөнгөөс оролцох эрхгүй.
Сая УИХ хууль гаргаад АТГ-ын даргыг өөр газраас томилдог болголоо.
2016 оноос хойш миний голчлон хөөцөлдсөн хоёр л асуудал байдаг юм. Нэг нь хууль бусаар шийтгүүлсэн иргэд. Нөгөө нь Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал.
Хууль бусаар шийтгүүлсэн иргэдийн асуудлаар шүүхийн шийдвэр гарсан боловч сүүлдээ чимээгүй болоод байгаа хандлага ажиглагдаж байна. Эрдэнэтийн 49 хувьтай асуудал ч мөн адил. Тодорхой асуудал шийдэгдсэн ч цаашаа явахгүй байна.
Цаашид Засгийн газар, Х.Нямбаатар сайд энэ асуудалд онцгой анхаарах ёстой гэдэг хувийн байр суурьтай байгаа. Томилогдвол хуулийн түвшинд эдгээр асуудлыг ярина.
zochin · 2021/01/31
Яг одоо цагт маш хэрэгтэй
хүн · 2021/01/30
ЖҮЖИГ таьвжбна даа УЛААН АВИЛГАЧ ТҮҮХЭЭ ХУДАЛДАГЧ ХУЖААГИЙН талын хүн
Иргэн · 2021/01/30
Наав хүмүүс чинь С.Зориг агсныг хэрцгийгээр хөнөөгсөд бол мөн шиг л байгаамдаа?! Яагаад хамгаалж хашгираад байгааг чинь ёстой ойлгохгүй юмаа?!
Z · 2021/01/30
Нямдорж эрдэнэтийн шахаагаа хийж цадаагүй бгаа юм бна ха ха
Зочин · 2021/01/30
Зочин · 2021/01/29
Ярих ч Сайхан л даа
Зочин · 2021/01/29
Nyamdorjoos yu garah be?...