Сэлэнгэ аймаг руу ээлжийн ажилдаа явж байсан хүнээс халдвар илэрсэн тул буцаан тээвэрлэж байна
2021/02/01
Улаанбаатараас Сэлэнгэ аймаг руу ээлжийн ажилдаа явж байсан уул уурхайн компанийн ажилчдыг түргэвчилсэн оношлуураар оношлоход нэг хүнээс халдвар илэрсэн байна.
Ажилчид 45 хүний суудалтай автобусаар явж байсан бөгөөд постон дээр хяналтын шинжилгээгээр халдвар илэрсэн тул баталгаажуулан шинжилгээ хийхэд, онош батлагдсан. Энэ хүн Улаанбаатар хотоос халдвар авсан учраас буцаан тээвэрлэж байна. Өвчлөл Улаанбаатараас эх уурхайтай учраас Сэлэнгэ аймагт өвчлөл нэмэгдсэн гэж тооцохгүй гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.