Увертюра хамтлагийн гишүүн Ганбаатар найзын минь хүү 5 настай Г.Очир-Эрдэнэ цусны цагаан эсийн хорт хавдраар өвчилж, химийн тарианд өвдөж, найз маань гэр бүлээрээ эмнэлэгээр шахуу амьдарч байгаа хүндхэн мэдээг дуулгая.

Хүүгийнх нь эмчилгээний зардал хагас тэрбумаас ч илүү юм байна. Монголчууд бид нэгдэж чаддаг. Та бүхнийгээ хандив тусламжийн гараа сунгаж 5 настай бяцхан хүүд амьдрал бэлэглээч хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна.

Сэргэлэн цовоо Г.Очир-Эрдэнэ дүү маань том болоод эх орондоо хэрэгтэй хүн болно гэж итгэж байна.
Бусдад үргэлж тус дэмж болж явдаг Ганбаагийн маань гэр бүлд удахгүй инээд хөөр бялхана гэж итгэж байна.