Архангай аймагт 26 хүнийг тусгаарлажээ
2021/03/07
Өнгөрсөн 24 цагт бүртгэгдсэн 67 тохиолдлын дунд Архангай аймаг руу явсан нэг иргэн багтаж байгаа аж. Тухайн иргэнээс халдвар илэрсэн тул ойрын хавьтлын 26 хүнийг тусгаарлажээ. Одоогоор ажиглалт, шинжилгээний ажлыг хийж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Архангай аймгийн Чулуут суманд Улаанбаатар хотоос очсон кино зураг авалтын багийнхны нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан учраас 48 цагийн хугацаанд сумын төвийн орох, гарах хөдөлгөөнийг хаажээ. Сумын төвөөр дайралгүй, Өлзийтгол багийн Естийн нуурт очсон зураг авалтын хүмүүстэй уулзсан иргэдийн мэдээллийг цуглуулж байгаа юм байна