Нью-Иоркийн шүүхэд УИХ-ын гишүүн Сү. Батболдын хамаарал бүхий оффшор компанудын дансны хуулгыг авах үйл явц эхэлсэн. 

Гэвч Монголд тэрээр: “надад ямар ч оффшор компани байхгүй, данс тэг болсон, намайг гүтгэлээ”  гэж мэлзсээр олон жил болж  буй ч өөрийнх нь гарын үсэгтэй  баримтууд ил болжээ. Өнөөдөр миний дэлгэж буй эдгээр баримтууд нь Сү.Батболд оффшорт  байгуулсан компаниудынхаа ТУЗ-д өөрчлөлт оруулах,  хувьцаа гаргах , хаяг шилжүүлэх зэрэг асуудалд өөрөө  оролцож гарын үсгүүдээ зурж байсныг нотлох баримтууд юм. Энэ нь

1.Сү.Батболд  оффшорт компаниудаа өөр хүний нэр дээр байгуулсан ч өөрөө бүх шийдвэрт оролцож, гарын үсгээрээ баталгаажуулж байсныг гэрчлэх баримт юм

2. Сү.Батболд оффшор компаниудынхаа жинхэнэ эзэн гэдгээ нууж ард түмнээ олон жилийн турш хуурч ирснийг давхар баталж байна.

Ийм хүмүүсийг илчилсний төлөө ирэх доромжлол, гүтгэлэгт барих хариу минь зөвхөн НОТОЛГОО!!!! Дайралтаас далдирдаг нь би биш ээ!!

Сэтгүүлч Б.Отгон

 

 

 

 

 

Сэтгүүлч Б.Отгон