АН гудамжны нам болох уу , Парламентын нам болох уу
2021/03/16
Яг өнөөдөр АН-ын нийгмийн, улс орны өмнө хүлээх гол үүрэг бол нэгдэн нягтарч улстөрийн хүчирхэг хөдөлгөөн болон нэгдээд айсуй дарангуйллыг үлдэн хөөж, ардтүмний эрх ашгийг илэрхийлэгч хүчирхэг нударга болох ёстой. Үүнээс гадна АН гудамжны нам болох уу парламентэд суудалтай нам болох уу гэдгээ ч харуулах ёстой.
АН-н даргын сунгаанд нэр дэвшиж байгаа 4 залуугаас хараад дүгнэхэд нэг нь УИХ-н гишүүн. Бусад нь шулуухан хэлэхэд гудамжны булан сахисан сайн дурын уран сайханчид гэж хэлж болохоор байна. Намын дарга нь гудамжиндаа суучихаад сөрөг хүчин болно гэвэл ёстой үлгэрийн далай болж, АН нэг мөр тарчихсан нь дээр байлгүй. Харин УИХ-д суудалтай ганцдаа УИХ-д байгаа бүлгийн гишүүд нь итгэл хүлээлгэж дэмжихээр болсон байна лээ. Овоо л доо...
Итгэвэл итгэсэн шиг итгээд бүгдээрээ дэмжээд гаргачихвал арай нэг шинэ салхи сэвэлзэж, ордон дотор үг үзэл санаагаа хэлээд байх юм болов уу. Хөмөрсөн тогоон дотор нар мандаж хөдөө нутагт ардчилалын салхи сэвэлзэж, хот газар ордон дотор байгаа нэг нь үгээ хэлэх боломж ахиж гараа ч уу, үгүй ч уу, АН-н эрхэм гишүүд тэгээд сайн бод, бод, бод.
Бат · 2021/03/17
Бидэнд нам цөөдпөөгүй АН төр гараад нэмэргүй нам гэдгээ харуулсан тэгэхлээр жамаараа болсон нь дээр
Зочин · 2021/03/16
АН ЗАСАГЛАЖ ЧАДАХГҮЙ ГЭДЭГЭЭ ХАРУУЛСАН. ХАРИН 2024 ОНЫ УИХ СОНГУУЛЬД БҮЛЭГ БАЙГУУЛАХ ТООГОО АЛДЧИХГҮЙ ЯВБАЛ ТОМ АМЖИЛТ.
dari · 2021/03/16
Uje gudmand garaad udaj bn odoo bur hambiin ovoonii hog ,Molekuliin uildvriin tuul gold urgaad baisan ylgadasruu duhuj bn ta nar ordond shigdeed yu ch medehgui bn uu???
Зочин · 2021/03/16
ene hediin hen tgd iluu um bee
Зочин · 2021/03/16
Зочин · 2021/03/16
хуучны хэдэн намын авилгачдаа хөөж шинэ хүмүүс гарган ирсэн нь дээр шүү дээ
Золбин ардчиллыг устгагч · 2021/03/16
Хрдчилсан намыг устгачихвал Монгол улс дахиж уруудан доройтохгүй. баттай дүгнэлт шүү.