Үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг 24:00 цаг буюу өөрчлөхгүй хэвээр үлдээлээ
2021/09/20
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монголын ресторан, зоогийн газрын холбоо, Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, нэгдсэн санал дүгнэлтэд хүрсэн талаараа мэдээлэл хийж байна.
Тэрээр "Соёл урлагийн арга хэмжээг зөвшөөрөх асуудлаар ярилцсан. Уран бүтээлчид халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, танхимыг 50 хувийн дүүргэлттэй байх талаар санал солилцсон. Аравдугаар сарын 1-нээс соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулахыг зөвшөөрөх талаар талууд мөн ярилцсан.
Төрийн байгууллагыг иргэд дэмжин ажиллах хэрэгтэй. Эдийн засаг өөрөө амьсгалдаг учраас хувийн хэвшилдээ итгэж найдан энэ зөвшөөрлийг өгч байгаа. Үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг 24:00 цаг буюу өөрчлөхгүй хэвээр үлдээлээ" гэв.