Үндсэн хуулийн цэц Л.Гүндалайгийн шаардлагыг хэрэгжүүлбэл наадмаар насанд хүрэгчид өөрсдөө хурдан морь унана
2014/05/28
УИХ-ын гишүүн, Ард Түмний Намын дарга, Эрүүл Мэндийн сайд асан, Хилийн Боомтын Нэгдсэн зөвлөлийн дарга Л.Гүндалай "Энэрэл хайр хүүхдийн төлөө" ТББ-ыг үүсгэн байгуулж, бага насны хүүхдээр хурдан морь унуулах явдлыг бүрмөсөн зогсоох шаардлага Үндсэн Хуулийн хүргүүлснээ өчигдөр мэдэгдлээ.
Л.Гүндалай энэ тухай: "Олон улсын жишгээр бол уралдааны морьдыг 60 кг хүртэлх жинтэй насанд хүрсэн хүн буюу жокей нар унах ёстой. Манай улс ч энэ жишгийг дагаж, хурдан морьдыг томчуудаар унуулах хэрэгтэй. Тэгэхгүй л бол унаач хүүхдүүдийн амь нас эрсдэлд орсоор байх болно. Монгол Улсын хуулинд долоогоос дээш насны хүүхэд хурдан морь унаж болно гэж заасан байдаг. Энэ бол том алдаа. Ер нь энэ УИХ-ын гишүүдийн бараг 70 хувь нь уяачид байдаг. Бас болоогүй, Засгийн газрын сайд нарын ч дийлэнхи ньь уяач. Тийм болохоор УИХ, Засгийн газраас энэ хуульд өөрчлөлт оруулах болов уу гэж горьдоод нэмэргүй. Тиймээс би Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Олон улсын конвенци зөрчиж, хүний амь насаар тоглож байгаа асуудлыг таслан зогсоох ёстой." хэмээсэн юм. Л.Гүндалайгийн Үндсэн хуулийн цэцэд тавьсан шаардлагад Монгол улс бага насны хүүхдээр морь унуулж байгаа нь Хүүхдийн эрхийн тухай хууль болон НҮБ-ын Хүүхдийн сангийн конвенциудыг зөрчиж байгааг сануулсан ажээ.
Хэрэв Үндсэн Хуулийн Цэц Л.Гүндалайгийн шаардлагыг хүлээж авбал удахгүй болох Улсын баяр наадмаар 60 ба түүнээс доош жинтэй насанд хүрэгчид өөрсдөө хурдан морь унах юм.
Дашрамд дурьдахад манай улсад жилд дунджаар давхардсан тоогоор 40 мянган хүүхэд хурдан морь унадаг аж.
П.Мандах
Зочин · 2014/05/29
spirtiin naimaachin chini uy uy gej erguuteed bnaa. ter hund jintei tsever tsusny aduu l bogino zaind tom huniig daaj yavdgiig meddeggui um baih daa. eliirch yavj eruul mendiin salbaryg hariutsaj yavsan uhaantai um bol anatomiin jaahan ch gesen medleg olj avahgui dee
Зочин · 2014/05/29
нэртэйгээр нь малаа мотоциклоор хариулж бай гээд хууль гаргачихмаар юм кккк
Зочин · 2014/05/29
уул нь дэлхийд байхгүй монгол хүүхдийн авъяас чадвар нь үнэн. хэн ч маргахгүй л дээ. ГЭХДЭЭ баясан цэнгэл байгаа энэ томчууд өөрийн хүүхдээ хэзээ ч морь унуулдаггүйг ТА НАР САЙН БОД. Тийм л гайхамшгаа гайхуулах гээд байгаа юм бол өөрсдийн хүүхдүүдээ уна******** нь яасан юм бэ? Миний мэдэх Өвөрхангайн нэг баян уяач асрамжийн газраас хүүхэд авчирч унуулдаг юм билээ. Энэ юу гэсэн үг вэ? ААН ОЛОН ТҮМЭН ЭЭ? Бодох л асуудал. Гүндалайгийн буруу биш шүү. Та ч хүүхдээ энэ аюултай аз сорисон ажлыг хийхгүй нь ойлгомжтой. Хэдэн хором баясахын тулд хүүхдийн амь нас????? Энэ хуулийг дэмжиж байна. Гүндалай та нарын хэлсэн шиг хүүхдийн эрлэг биш. Хүний үнэр бас сэнгэдэг л хүн шиг байна. Тэр бяцхан амьтнаар тийм хүнд хүчир амь насанд эрсдэлтэй ажил хийлгэчихээд өөрөө /зөөлөн суудалтай жип уначихаад/ хийсэн юм шиг цол хиргэмийн нь аваад даналзаад байдаг ЭРЧҮҮД ИЧИГ ИЧИГ. ЯАЖ ЧАДАЖ БАЙНАА. ЮУ БОДОЖ НАЙРЛАЖ СУУДАГ БОЛ. Та нар морь унаад хир хол явж чадах вэ? сайн бод. ХУУЛИЙГ ДЭМЬЕ. Харин хүүхдийн ур чадварыг үзүүлэх тоглолт ч юм уу өөр аргаар явуулж, алдаршуулах нь зүйтэй баймаар.
Зочин · 2014/05/29
erguu mal huwsguliinhun yaj iim huneer tur tushuulj baisan bnaa
Зочин · 2014/05/29
erguu mal huwsguliinhun yaj iim huneer tur tushuulj baisan bnaa
Зочин · 2014/05/29
гүнбалай балайрахаа боль монголын соёлын олон илрэл морьтой холбоотой хурдан морь унадалаг хүүхэд гэдэг чинь дэлхийд байхгүй гайхамшиг гэмтэл бэртэл гарах нь гардаг гэхдээ сайн унаач хүүхэд бэртэл авдаггүй хүүхдийн эрх ашмгмйг хамгаалж морь унуулахгүй гэвэл .......машины ослоор хэдэн хүүхэд жилд биш өдөрт гэмтэж байгаа бол чи улсад ганц хоног ажиллаж үзээгүй байхалаа эмя ны сайд болно гэж балайрч байсанаасаа огт өөрчлөгдөөгүй төрөлхийн балай балайдаа бүр гүн балай нь яахын аргагүй үнэн юм гээч
Зочин · 2014/05/29
гүнбалай балайрахаа боль монголын соёлын олон илрэл морьтой холбоотой хурдан морь унадалаг хүүхэд гэдэг чинь дэлхийд байхгүй гайхамшиг гэмтэл бэртэл гарах нь гардаг гэхдээ сайн унаач хүүхэд бэртэл авдаггүй хүүхдийн эрх ашмгмйг хамгаалж морь унуулахгүй гэвэл .......машины ослоор хэдэн хүүхэд жилд биш өдөрт гэмтэж байгаа бол чи улсад ганц хоног ажиллаж үзээгүй байхалаа эмя ны сайд болно гэж балайрч байсанаасаа огт өөрчлөгдөөгүй төрөлхийн балай балайдаа бүр гүн балай нь яахын аргагүй үнэн юм гээч