Хөгжлийн Банкны зээлтэй холбоотой сонсголд Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар, Ч.Сайханбилэг, С.Бямбацогт нарын 166 хүн гэрчээр дуудагдана
2022/12/13
Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий Түр хороо /2022.12.12/ хуралдаж, нотлох баримтыг шинжлэх нийтийн сонсголын товыг тогтоох, гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг батлах зэрэг таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Түр хорооны сонсголыг 2023 оны нэгдүгээр сарын 16-20-нд, хоёрдугаар сарын 6-10-нд, гуравдугаар сарын 13-17-нд буюу гурван үе шаттайгаар явуулахаар болсон байна.
Хянан шалгах Түр хорооны дарга Б.Энхбаяр, хяналт шалгалтын ажлын цар хүрээ асар өргөн байгааг тайлбарлаж, одоогоор нэг сая гаруй гүйлгээг шалгаад байна гэлээ. Цаана нь ч шалгах шаардлагатай гүйлгээ, хэрэг учрал олон байгаа юм. Тийм учраас бүлэглэж, сонсголыг гурван үе шатанд хуваасан байна. Эхний эхний үе шатанд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсоно.
Хоёр дахь үе шатанд тус банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээ /355/-нд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож, банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын өгсөн дүгнэлт зөвлөмж, үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, холбогдох гэрчээс мэдүүлэг авах юм. Харин гурав дахь үе шатанд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн /2542/-тэй танилцаж, шаардлагатай гэрчийн мэдүүлэг авахын зэрэгцээ тус банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээлэл сонсож, нээлттэй сонсголын үр дүнг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төслийг сонсоно.
Үндсэндээ Түр хорооны сонсголоор Хөгжлийн банкны бүхий л үйл ажиллагааг тэгээс нь эхлээд адаг хүртэл нь ярих боломж гарна гэж Хянан шалгах Түр хорооны дарга Б.Энхбаяр тайлбарлалаа. Ийм хэмжээний хянан шалгалт урьд өмнө Хөгжлийн Банканд огт хийгдэж байгаагүй. Тодруулбал, тус банкны зээл бүрийг, гүйлгээ бүрийн найдвартай, найдваргүйгээс нь үл шалтгаалан шалгаж, тухайн хөрөнгө зориулалтын дагуу зарцуулагдсан эсэх, хэрхэн гараад, юу болж хувирсан бэ гэдгийг нэг бүрчлэн шалгаж буй юм хэмээн тэрбээр ярив. Ингээд нотлох баримтыг шинжлэн судлах Түр хорооны сонсголд гэрчээр дуудах хүн, албан тушаалтны нэрсийг баталж тогтоол гаргав.
Тогтоолоор, ҮАБЗ-ийн шийдвэрээр 2012 онд байгуулагдсан Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, улс төрд нөлөө бүхий хүмүүс, Хөгжлийн Банкны удирдлага, албан тушаалтнууд, зээлдэгчид, эцсийн өмчлөгч нар, хамаарал бүхий этгээдүүд зэрэг нийт 166 гэрчийг дуудаж асуухаар болжээ.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС
/2012 онд байгуулагдсан Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, тухайн үеийн албан тушаалаар/
№ | Албан тушаал | Овог нэр | |
1 | Дарга | Монгол Улсын Ерөнхий сайд | Н.Алтанхуяг |
2 | Орлогч дарга | Эдийн засгийн хөгжлийн сайд | Н.Батбаяр |
3 | Зөвлөлийн гишүүн | Сангийн сайд | Ч.Улаан |
4 | Зөвлөлийн гишүүн | Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга | Ч.Сайханбилэг |
5 | Зөвлөлийн гишүүн | Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд | Х.Баттулга |
6 | Зөвлөлийн гишүүн | Уул уурхайн сайд | Д.Ганхуяг |
7 | Зөвлөлийн гишүүн | Барилга, хот байгуулалтын сайд | Ц.Баярсайхан |
8 | Зөвлөлийн гишүүн | Эрчим хүчний сайд | М.Сономпил |
9 | Зөвлөлийн гишүүн | Зам, тээврийн сайд | А.Гансүх |
10 | Зөвлөлийн гишүүн | УИХ-ын ЭЗБХ-ны дарга /зөвшилцснөөр/ | Б.Гарамгайбаатар |
11 | Зөвлөлийн гишүүн | УИХ-ын ТБХ-ны дарга /зөвшилцснөөр/ | Ц.Даваасүрэн |
12 | Зөвлөлийн гишүүн | Монголбанкны ерөнхийлөгч /зөвшилцснөөр/ | Н.Золжаргал |
13 | Зөвлөлийн гишүүн | Санхүүгийн зохицуулах хорооны дарга /зөвшилцснөөр/ | Д.Баярсайхан |
14 | Зөвлөлийн гишүүн | Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга /зөвшилцснөөр/ | П.Цагаан |
15 | Зөвлөлийн гишүүн | УИХ-ын даргын ахлах зөвлөх | Д.Одхүү |
16 | Зөвлөлийн гишүүн | Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч | Э.Бат-Үүл |
17 | Нарийн бичгийн дарга | Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч | Б.Шинэбаатар |
УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС
/Улс төрд нөлөө бүхий этгээд/
№ | Овог нэр | Албан тушаал |
1 | Ц.Элбэгдорж | Монгол Улсын Ерөнхийлөгч асан |
2 | Х.Баттулга | Монгол Улсын Ерөнхийлөгч асан |
3 | Ч.Хүрэлбаатар | УИХ-ын гишүүн, сайд |
4 | С.Бямбацогт | УИХ-ын гишүүн, сайд |
5 | Б.Чойжилсүрэн | УИХ-ын гишүүн, сайд |
6 | Ш.Адьшаа | УИХ-ын гишүүн |
7 | Г.Амартүвшин | УИХ-ын гишүүн |
8 | Ц.Анандбазар | УИХ-ын гишүүн |
9 | Ё.Баатарбилэг | УИХ-ын гишүүн |
10 | Г.Дамдинням | УИХ-ын гишүүн |
11 | Х.Ганхуяг | УИХ-ын гишүүн |
12 | Ч.Ундрам | УИХ-ын гишүүн |
13 | О.Цогтгэрэл | УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга |
14 | Ч.Сайханбилэг | Монгол Улсын Ерөнхий сайд асан |
15 | Ж.Эрдэнэбат | Монгол Улсын Ерөнхий сайд асан |
16 | С.Баярцогт | УИХ-ын гишүүн асан |
17 | Ц.Гарамжав | УИХ-ын гишүүн асан |
18 | А.Сүхбат | УИХ-ын гишүүн асан |
19 | Д.Энхтайван | УИХ-ын гишүүн асан |
20 | Б.Ундармаа | УИХ-ын гишүүн асан |
21 | Д.Хүрэлбаатар | Монгол Улсын ерөнхий аудитор асан |
22 | Б.Болор | Сангийн сайд асан |
23 | Д.Цогтбаатар | Барилга, хот байгууллатын сайд асан |
24 | З.Баянсэлэнгэ | Барилга, хот байгууллатын сайд асан |
25 | Г.Мөнхбаяр | Барилга, хот байгууллатын сайд асан |
26 | М.Баярмагнай | ЗГХЭГ-ын дэд дарга асан, Эрчим хүчний дэд сайд |
27 | Ж.Бат-Эрдэнэ | Зам, тээврийн хөгжлийн дэд сайд |
28 | Ш.Лхамсүрэн | МАН-ын Бага хурлын гишүүн |
29 | Ш.Үнэнбат | МАН-ын Бага хурлын гишүүн |
30 | Ж.Батзандан | УИХ-ын гишүүн асан |
УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС
/Хөгжлийн банкны албан тушаалтнууд/
№ | Овог нэр | Албан тушаал | Холбогдох зээл |
1 | Д.Дэлгэрсайхан | Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга асан | Комплант ХХК, НВЦ ХХК, Модун ХХК, Инжир ХХК, Мон дулаан трейд ХХК, Бэрэн групп ХХК, Пирамид орд ХХК, Болор шүр ХХК, Баруун баян транс ХХК |
2 | Л.Мягмаржав | Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан | Газ-Импорт ХХК, Модун ХХК, Сэлэнгийн герефорд ХХК |
3 | Д.Цогтбаатар | Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан | Газ-Импорт ХХК, Мондулаан трейд ХХК, Модун ХХК, |
4 | Ц.Билгүүн | Хөгжлийн банкны мэргэжилтэн асан | Комплант ХХК, Инжир ХХК, Мондулаан трейд ХХК, Сэлэнгийн герефорд ХХК |
5 | Б.Шинэбаатар | Эдийн засгийн хөгжлийн яамны ТНБД, Хөгжлийн банкны ТУЗ-н дарга асан | Эрдэнэс монгол ХХК, Бэрэн групп ХХК, Ньюяармаг ХХК |
6 | Н.Мөнхбат | Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан | Эрдэнэс монгол ХХК, Бэрэн групп ХХК, Ньюяармаг ХХК |
7 | Б.Батбаяр | Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан | Газ-Импорт ХХК, Комплант ХХК, Ганхүдэр орд ХХК, Пирамид орд ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Инжир ХХК, Модун ХХК, Мондулаан трейд ХХК, Чингисхаан банк, Монголдрай милк ХХК, Болоршүр ХХК, Сэлэнгийн герефорд ХХК, Баруун баян транс ХХК |
8 | С.Батзориг | Хөгжлийн банкны мэргэжилтэн асан | Бэрэн групп ХХК |
9 | М.Баярмагнай | ЗГ-н ХЭГ-н дэд дарга асан, Эрчим хүчний дэд сайд | Бэрэн групп ХХК, Мондулаан трейд ХХК |
10 | Ж.Оюунчимэг | Хөгжлийн банкны ТУЗ-н гишүүн | Бэрэн групп ХХК |
11 | Б.Бат-Очир | Хөгжлийн банкны ТУЗ-н гишүүн | Бэрэн групп ХХК |
12 | С.Магнайсүрэн | Барилга, хот байгуулалтын яамны ТНБД, ТУЗ-н гишүүн | Бэрэн групп ХХК, Мондулаан трейд ХХК, |
13 | Г.Дөлгөөн | Эрсдэлийн газрын захирал асан, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч | Пирамид орд ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Инжир ХХК, Ганхүдэр орд ХХК, Болоршүр ХХК, Газ-Импорт ХХК, Бэрэн групп ХХК, Баруун баян транс ХХК |
14 | Р.Батбаяр | Хөгжлийн банкны газрын дарга асан | Бэрэн групп ХХК |
15 | Г.Дашзэвгэ | Хөгжлийн банкны Хуулийн газрын захирал асан | Бэрэн групп ХХК |
16 | М.Золжаргал | Хөгжлийн банкны Хуулийн газрын захирал асан | Бэрэн групп ХХК |
17 | Г.Одонтуул | Хөгжлийн банкны Зээлийн газрын захирал асан | Бэрэн групп ХХК |
18 | М.Баянмөнх | ХХААЯ-ны газрын дарга асан, ТУЗ-н гишүүн | Бэрэн групп ХХК |
19 | Б.Найдлаа | ТУЗ-н гишүүн, ХҮН намын гишүүн | Бэрэн групп ХХК |
20 | Ч.Отгончулуу | Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны газрын дарга асан, ТУЗ-н гишүүн | Бэрэн групп ХХК |
21 | Б.Батзаяа | Зам, тээврийн яамны ТНБД асан, ТУЗ-н гишүүн | Бэрэн групп ХХК |
22 | Ч.Нэргүй | Худалгаа аж үйлдвэрийн танхимын газрын дарга асан, ТУЗ-н гишүүн | Бэрэн групп ХХК |
23 | Б.Будхүү | Хөгжлийн банкны Хуулийн газрын дарга асан | Инжир ХХК, Газ-Импорт ХХК, Ганхүдэр орд ХХК, Пирамид орд ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Модун ХХК, Сэлэнгийн герефорд ХХК, |
24 | Ч.Мөнхбаяр | Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Зээлийн газрын дарга асан | Газ-Импорт ХХК, НВЦ ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Болоршүр ХХК, Баруун баян транс ХХК |
25 | Л.Аззаяа | Хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн | НЦВ ХХК |
26 | О.Батбаатар | Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын дарга асан | Вертекс майнинг партнер ХХК |
27 | Ц.Цоожсүрэн | Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга | Вертекс майнинг партнер ХХК |
28 | Б.Цолмон | Хөгжлийн банкны хэлтсийн захирал асан | Болор шүр ХХК |
29 | Б.Амгалан | Хөгжлийн банкны газрын дарга | Чингис хаан банк, Бэрэн групп ХХК |
30 | А.Хүчитбаатар | Хөгжлийн банкны хэлтсийн дарга | Чингис хаан банк |
31 | Н.Баярчимэг | Хөгжлийн банкны ТУЗ-н гишүүн асан | Мондулаан трейд ХХК, |
32 | Ч.Энхбат | Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал асан | ........................... Инжир ХХК, Модун ХХК, Мондулаан трейд ХХК, Сэлэнгийн герефорд ХХК, Баруун баян транс ХХК |
33 | Т.Мөнхтулга | Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан | Сэлэнгийн герефорд ХХК |
34 | С.Хүрэлбаатар | Хөгжлийн банкны газрын мэргэжилтэн | Сэлэнгийн герефорд ХХК |
35 | Г.Гантогтох | Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн хуульч | Сэлэнгийн герефорд ХХК |
36 | Б.Чойжилжалбуу | Хөгжлийн банкны дэд захирал асан | Газ-Импорт ХХК, Ганхүдэр орд ХХК, Инжир ХХК, Пирамид орд ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Модун ХХК, Мондулаан трейд ХХК, Чингис хаан банк, Болор шүр ХХК, Сэлэнгийн герефорд ХХК, Баруун баян транс ХХК |
37 | Д.Ринчиндорж | Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан | Газ-Импорт ХХК, Ганхүдэр орд ХХК, Пирамид орд ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Инжир ХХК |
38 | Д.Даажамба | ЗГХЭГ-ын дэд дарга асан, Хөгжлийн банкны ТУЗ-н дарга | Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Пирамид орд ХХК, Бэрэн групп ХХК |
39 | Т.Пүрэвсүрэн | Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн хуульч | Бэрэн групп ХХК |
40 | Б.Чинзориг | Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн ахлах хуульч | Бэрэн групп ХХК |
41 | Я.Сод-Эрдэнэ | Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирал |
УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС
/Зээлдэгчдийн төлөөлөл/
№ | Овог нэр | Албан тушаал | Холбогдох зээл |
1 | Ш.Төгсбат | Гүйцэтгэх захирал | Бармон ХХК |
2 | О.Баяр | Гүйцэтгэх захирал | Комплант ХХК |
3 | Р.Мөнхжаргал | Дэд захирал | КЬЮ ЭС СИ ХХК |
4 | Д.Эрдэнэбилэг | Хамаарал бүхий этгээд | КЬЮ ЭС СИ ХХК |
5 | С.Бямбасүрэн | Хувьцаа эзэмшигч | МБҮ ТРЕЙД ХХК |
6 | Д.Батбаяр | Хувьцаа эзэмшигч | МОДУН ХХК |
7 | Д.Лхагвадорж | Хувьцаа эзэмшигч | МОНГЕМА ХХК |
8 | Э.Эрдэнэбилэг | Эцсийн өмчлөгч | МОНГОЛ ДРАЙ МИЛК ХХК |
9 | Б.Даваасүрэн | Хувьцаа эзэмшигч | МОНГОЛ МАХ ЭКСПО ХХК |
10 | Ч.Баттогоо | Хувьцаа эзэмшигч | МОНГОЛ МИКРОН КАШМЕР ХХК |
11 | Г.Цолмон | Хувьцаа эзэмшигч | ПИРАМИД-ОРД ХХК |
12 | Г.Байгальмаа | Хамаарал бүхий этгээд | ПИРАМИД-ОРД ХХК |
13 | Ц.Баттогтох | Хувьцаа эзэмшигч | ПРОМОН ТРЕЙД ХХК |
14 | Л.Болдбаатар | Санхүү эрхэлсэн захирал | СОР КАШЕМИР ХХК |
15 | Г.Батдорж | Эцсийн өмчлөгч | СЭЛЭНГИЙН ГЕРЕФОРД ХХК |
16 | Б.Амармэнд | Гүйцэтгэх захирал | ЦЭЦЭНС МАЙНИНГ ЭНД ЭНЕРЖИ ХХК |
17 | М.Баянмөнх | Гүйцэтгэх захирал | ЭЙЧ ЭНД ЭЙЧ РЕМИКОН ХХК |
18 | Ө.Болдсайхан | Эцсийн өмчлөгч | ЭНСАДА-ИСТЕРН ХХК |
19 | Д.Мөнхбаатар | Эцсийн өмчлөгч | ЭРД ХУЛ ХХК |
20 | Мягмардорж | Хувьцаа эзэмшигч | ГАЗ-ИМПОРТ |
21 | Т.Пүрэвдорж | Хувьцаа эзэмшигч | МОН ВАТТ |
22 | Н.Тавинбэх | ЭХЯ-ны ТНБД | Эрчим хүчний яам |
23 | Г.Тэнгэр | ТТЦС ХХК-ийн захирал | Эрчим хүчний яам |
24 | н.Баттулга | Эгийн голын УЦС ХХК-ийн захирал | Эгийн голын усан цахилгаан станц ТӨХХК |
25 | Я.Батсуурь | Гүйцэтгэх захирал | Эрдэнэс тавантолгой ХК |
26 | Б.Энхбат | Санхүү эрхэлсэн дэд захирал | Эрдэнэс тавантолгой ХК |
27 | Б.Бямбасайхан | Гүйцэтгэх захирал | Эрдэнэс монгол ХХК |
28 | Ц.Түмэнцогт | Гүйцэтгэх захирал асан | Эрдэнэс монгол ХХК |
29 | П.Ганхүү | Гүйцэтгэх захирал асан | Эрдэнэс монгол ХХК |
30 | Д.Хаянхярваа | Гүйцэтгэх захирал асан | Эрдэнэс монгол ХХК |
31 | О.Хулан | Гүйцэтгэх захирал /үүрэг гүйцэтгэгч/ | Эрдэнэс монгол ХХК |
32 | А.Гантулга | Ерөнхий захирал асан | ТОСК ТӨҮГ |
33 | Л.Батжаргал | Гүйцэтгэх захирал | ТОСК ТӨҮГ |
34 | Д.Ганхуяг | Батлан хамгаалах яамны ТНБД | ТОСК хөдөлгөөнт цогцолбор |
35 | Ц.Эрдэмжаргал | Захирал | Зэст-Өндөр ХХК |
36 | Г.Ононтуул | Захирал | Заг инженеринг ХХК |
37 | Л.Чулуунбаатар | Захирал, үүсгэн байгуулагч | Болор шүр ХХК |
38 | Ц.Содхүү | Хувьцаа эзэмшигч | Болор шүр ХХК |
39 | Ц.Ууганбаяр | Гүйцэтгэх захирал | НЬЮ ЯАРМАГ ХАУСИНГ ПРОЖЕКТ ХХК |
40 | Б.Эрдэнэбат | Хувьцаа эзэмшигч | ЭРЭЛ ХХК |
41 | М.Билэгт | Хувьцаа эзэмшигч | АЧЛАЛ ТРЕЙД ХХК |
42 | Э.Золзаяа | Хувьцаа эзэмшигч | ИЗИНИС ЭЙРВЭЙЗ ХХК |
43 | Д.Оюундэлгэр | Гүйцэтгэх захирал | ИЗИНИС ЭЙРВЭЙЗ ХХК |
44 | Г.Буяндэлгэр | Хувьцаа эзэмшигч | ТҮГЭЭМЭЛ ТҮМЭН ХИШИГ ХХК |
45 | Ш.Билэгтэй | Хувьцаа эзэмшигч | ШАНХ МАЙНИНГ ХХК |
46 | Б.Гантүлхүүр | Хувьцаа эзэмшигч | ПИ СИ ВАЙ ХХК |
47 | Ц.Отгонбаатар | Хувьцаа эзэмшигч | ПЕТРОЛЕУМ ПРОДАКШИН ХХК |
48 | Ц.Насанбат | Хувьцаа эзэмшигч | ДЭД БҮТЭЦ ИНЖЕНЕРИНГ ХХК |
49 | Б.Алтангадас | Гүйцэтгэх захирал | МОНПЕЛЛЕТС ХХК |
50 | Б.Болормаа | Хувьцаа эзэмшигч | МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН ХХК |
51 | Б.Мөнхтөр | Захирал | Бэрэн групп ХХК |
52 | М.Цэлмэг | Гүйцэтгэх захирал | Бэрэн групп ХХК |
53 | Т.Болдмаа | Нягтлан бодогч | Бэрэн групп ХХК |
54 | Н.Сүхболд | ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч | Бэрэн групп ХХК |
55 | Б.Батбаатар | Захирал | Инжир ХХК |
56 | Ч.Өлзий | Захирал | Инжир ХХК |
57 | Э.Эрдэнэ | Тагнуулын ерөнхий газрын газрын дарга асан | Инжир ХХК |
58 | Ш.Бүтэд | Мон дулаан трейд ХХК-ийн захирал | Чингис хаан банк |
59 | Г.Ганчимэг | гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | МАВАНГҮЙ ХХК |
60 | Ж.Дашдэмбэрэл | гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | ТИ ЖИ ВАЙ ХХК |
61 | Н.Амгалан | гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | БИЙД МАЙНИНГ ХХК |
62 | В.Ганзориг | гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | ХАМТЫН ЭХ БУЛАГ ХХК |
63 | Ц. Пүрэврэнчин | гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | СОДМОНГОЛ ХХК |
64 | Б.Лхагвадорж | гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | ПИ АЙ ЭМ ЭМ ХХК |
65 | А.Ариунболд | Хамаарал бүхий этгээд | МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН ХХК |
66 | Ц.Баатарбилэг | Гүйцэтгэх захирал | НВЦ ХХК |
67 | Х.Энхсайхан | Гүйцэтгэх захирал | Монлаа ХХК |
68 | Ц.Баярсайхан | Хувьцаа эзэмшигч | Мондулаан трейд ХХК |
69 | Б.Чулуунбаатар | Хувьцаа эзэмшигч | Моннис майнинг ХХК |
70 | Ханагатын Асылбек | Хувьцаа эзэмшигч | Скайланд энержи ХХК |
71 | С.Дуламжав | Хувьцаа эзэмшигч | Сонгоулд ХХК |
72 | Б.Баярмаа | Хувьцаа эзэмшигч | Хатант интернэйшнл ХХК |
73 | Д.Мандахбаяр | Хувьцаа эзэмшигч | Ганхүдэр орд ХХК |
74 | М.Энхтайванбаатар | Хувьцаа эзэмшигч | Империал голд майнинг ХХК |
75 | Н.Батмагнай | Хувьцаа эзэмшигч | Империал голд майнинг ХХК |
76 | Г.Аюулгүй | Хамаарал бүхий этгээд | Азийн бамбар ХХК |
77 | У.Тулгаболд | Хувьцаа эзэмшигч | Нью хаппи ХХК |
78 | Н.Өлзийбаяр | Хувьцаа эзэмшигч | БНМС ХХК |
Зочин · 2022/12/13
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум суурин бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө Бидний одоогийн энэ зам мухардалд орсон