ЖАГСААЛТ: Нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон Х.Баттулга, З.Энхболд, Х.Мандахбаяр нарын 17 хүний нэрийг зарлалаа
2022/12/13
Авлигатай Тэмцэх Газраас нүүрсний хулгайн асуудлаар хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцыг өнөөдөр мэдээлэв.
Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох дараах мэдээллийг өгөв. Тэрбээр "Нүүрсний хулгайн гэх асуудалтай холбоотойгоор нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан.
Одоогоор нийт 35 хүнийг яллагдагчаар татсан. Үүнээс
- хахууль авах гэмт хэрэгт долоо
- хахууль өгөх гэмт хэрэгт 16
- албан тушаалын байдлаа урвуулсан хэрэгт найм,
- үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нүүрсний олборлолт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах явцад дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар оролцсон нөхцөл байдал тогтоогдож байна" гэлээ.
Нүүрсний хэрэгт холбогдуулан шалгагдаж буй хүмүүсийн нэрс:
- Ерөнхийлөгч асан Х.Баттулга
- ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир
- ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
- УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
- ЕТГ-ын дарга асан З.Энхболд
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
- УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
- УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
- Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
- Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
- Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
- "Эрхэт Монгол" группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр нарыг одоогоор танилцуулж байна гэсэн юм.
Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох "Монгол Улсын Үндсэн хуулиар гэм буруутныг тогтоох онцгой эрх ганцхан шүүхэд хадгалагдаж байгаа. Эдгээр хүн бол тодорхой нүүрстэй холбоотой ажиллагаанд шууд болон шууд бусаар холбогдсон нь шалгах үндэслэл үүссэн. Бид эдгээр нэрийг тодорхой баримтад үндэслэж өнөөдөр танилцуулж байна" гэв.
Зочин · 2022/12/14
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум суурин бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө Бидний одоогийн энэ зам мухардалд орсон
Zochin · 2022/12/14
MAH- II HULGAICHIDIIN NERS HAANA BGA. Ene ATG-iin TSUNK BARIGCH, DOLOOGCH PIZDA NAR ADILHAN MAH-II HULGAICH,LUIVARCHIDIIG ZARLAHGUI BOL ARD TUMEN UURSDUU ZARLANAA. C.BATBOLD, ODJARGAL, HOTGOR SHANAGIIN HURELBAATAR,DELGERSAIHAN BUGDIIG ZARLAACHEE ATG-iin HULGAICHUUDAA
zochin · 2022/12/13
nuuj haahguigeer el tod elchelj mgl uls hoichd ur huuhed uls hugjuld tom gai bailgahgui tuluu mgl hun bur eh orondoo amar amgalan amdrah udur ireesei hulgaich ulsiig olon niiteree hamtarj chahj gargaj zailuulgay
зочин · 2022/12/13
Өнөө шөнө бүгд гарч яваад Бадамжунайтай нийлэх бололцоог олгож байна даа