Л.Гантөмөр: Монголчуудаа ядуурлаас гаргахын төлөө чадах чинээгээрээ зүтгэнэ...
2023/01/19
АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар намын даргыг сонгох санал хураалтыг явууллаа. АН-ын даргын сунгаанд УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр 152, С.Баярцогт 129, З.Нарантуяа 12 хүний санал авчээ.
Тиймээс АН-ын шинэ даргаар Лу.Гантөмөрийг сонгосонд тооцон, Их хуралдаа өргөн мэдүүллээ.
Санал хураалтын дүн гарсны дараа Л.Гантөмөр сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа: "АН олонхиороо хуралдаж, шийдвэрээ гаргалаа. Энэ шийдвэр бол бүрэн гүйцэд гарсан шийдвэр гэж ойлгож болно. АН өнөөдөр албан ёсоор намын даргын бүртгэлгүй байгаа. Намын даргаа бүртгүүлэх ажил бол хамгийн эхний ажил. Дараагийн ажил бол мэдээж сөрөг хүчнийхээ үүргийг сайн гүйцэтгэх хэрэгтэй. Үнэхээр Монголчуудаа ядуурлаас гаргахын төлөө бид нар чадах чинээгээрээ зүтгэнэ.
Өнөөдрийн хурал бол эвлэрлийн хурал байгаа. Тийм учраас эвлэрүүлэх ажлыг хамгийн түрүүнд хийнэ. АН нэг нам болж цаашаа явна.
Нөгөөтэйгүүр олон түмэн рүүгээ очиж, ярилцана. Өөрийн салбарыг манлайлж чадах хүмүүсийг бүх шатны сонгуульд нэр дэвшүүлнэ. Эрх баригч намтай бид бодлогын уралдаанд орж байгаа гэсэн үг. Ядуурлыг бууруулах бүхий аргыг олж эрх баригчдаар хийлгэнэ. С.Эрдэнэ, Х.Баттулга нартай ярилцаад л явна. Монголын ардчиллын төлөө байгаа бүх хүнийг эгнээндээ нэгтгээд явна" гэв.
baagii · 2023/01/23
ognoo · 2023/01/20
bayar xyrgie. BOLOVSROLTOI XYN SONGOGDLOO. ODOO TEGEED XUVIIN AMBITSAA XOISHOO TAVIAD YLS ORNOO XOGJYYLNE GEDEGT NAIDAJ BAINA