Сураггүй алга болсон 12 настай хүүхдийг олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
2023/02/14
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс алга болсон 12 настай, эрэгтэй хүүхдийг эсэн мэнд олсон байна.
Хүүхэд алга болсон гэх дуудлага хоёрдугаар сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газраас Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нартай хамтран эрэн сурвалжлалтыг шуурхай зохион байгуулж, хоёрдугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Иймд иргэд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.