Цагдаагийн байгууллагад энэ сарын 9-ний өдөр “Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гражаас автомашин хулгайд алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ.

Дээрх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад дуудлага өгсөн иргэн “Т” нь энэ сарын 8-9-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны зуслангийн байранд хууль бусаар нэвтэрч, хулгай хийхийг завдах үед тухайн айлын дохиолол дуугарсан байна.

  Улмаар иргэн “Т” нь хэргийн газрыг орхин зугтахдаа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг орхиж явжээ. Орхисон тээврийн хэрэгслээ авч чадахгүй байсан тул хулгайд алдсан мэтээр зохиомол байдлыг бий болгож, “Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гражаас автомашин хулгайд алдагдсан байна” гэх худал дуудлага өгсөн хэргийг цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.

  Шалгалтын явцад “Т”, “Ш” нар нь бүлэглэн бусдын байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн автомашинаа хулгайд алдаагүй болохыг цагдаагийн байгууллагаас тогтоолоо.