Х.Баттулга АН-ын төв байрыг Л.Гантөмөрт хүлээлгэн өгчээ
2023/02/17
Улсын дээд шүүх АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэж, шийдвэрлэсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Х.Баттулга ба түүний байгуулсан АН-ын Хэрэг Эрхлэх Газрынхан Төв шуудангийн урд байх С.Зоригийн хөшөөтэй намын байраа хүлээлгэн өгчээ.
Хэдийгээр уг байр нь албан ёсоор Шинэ Дэвшилт Холбоо ба "Голомт"-ын Д.Баясгалангийн эзэмшил боловч АН, ардчилсан хувьсгалын түүхтэй гүнзгий холбоотой юм.