Дэд Сайд асан Ж.Цолмон МАН-аас гарч, ШИНЭ намын гишүүн болжээ
2023/06/05
Эрүүл Мэндийн Дэд Сайд асан, АШУҮИС-ийн захирал асан анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмон гэх бүсгүй МАН-ын идэвхтэй гишүүдийн нэг байсан.
Байсан хэмээхийн учир нь тэрээр МАН-аас гарч, ШИНЭ намын гишүүн болжээ. Тэр бүү хэл саяхан ШИНЭ намын Ерөнхий Зөвлөлд сонгогдсон байна. ШИНЭ намыг УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө үүсгэн байгуулсан билээ.