Мотоциклтэй иргэн гол гаталж яваад живж амиа алджээ
2023/07/06
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн Далангийн-Ам гэдэг газар өчигдөр орой Дэлгэрмөрөн голоор мотоциклтэй 2 иргэн гарч яваад 1 иргэн осолдсон байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж осол болсон газраас зүүн зүгт 5.5 км-т, Баянхошуу багийн Өргөн хайрын дэнж гэдэг газар голын эргээс 10 м зайтай, 0.2 м-ийн гүнээс цогцсыг олж гарган сумын хэсгийн Цагдаад шилжүүлэн өгчээ.
Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар 3 суманд 4 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 4 хүн амиа алдсан байна.