М.Оюунчимэг: Гэр хорооллын ус тэр чигээрээ хотын төв рүү орж ирлээ. Бүгдээрээ хариуцлага яримаар байна
2023/07/06
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Аливаа юманд үр дүн гүйцэтгэл маш чухал. Энэ болгонд татвар төлөгчдийн мөнгө зарцуулагдаж байгаа. Үер болоогүй хэдхэн өдрийн борооноор ус яаж урсаж, хөрсний бохирдол ямар түвшинд хүрч байна вэ? Гэр хорооллын ус тэр чигээрээ хотын төв рүү орж ирлээ. Хотын төвд уснаас хамгаалах технологи байхгүй.
Авлигал хорооллыг тойрсон ус алдалтыг та бүхэн хардаа. Энэ бүхэн гүйцэтгэл муу, хариуцлага тооцохгүй байгаагаас шалтгаалж байгаа. Бүгдээрээ хариуцлага яримаар байна" хэмээв.
Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Төсвийн гүйцэтгэл дээр маш хариуцлагагүй ажилласан. Төсвийн хөрөнгө оруулалтаар олон ажил хуваарилдаг. Жишээ нь үерийн далантай холбоотой хөрөнгө оруулалтыг хангалттай хийсэн. Гэтэл тендер шалгаруулалт дээр нь өөрийнхөө танилын компанийг оруулж, 10 хувийг нь авдаг асуудал хэрээс хэтэрсэн. Буцаагаад хариуцлага тооцох механизм байхгүй.
Чанаргүй бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа нь төсвийн гүйцэтгэлд муугаар нөлөөлж байна. УИХ-ын хяналт шалгалтын хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн асуудлаар албан тушаалтанд хариуцлага тооцох эсвэл нийтийн сонсгол зохион байгуулах хэрэгтэй.
Төсвийн гүйцэтгэлд хайхрамжгүй хандсан хүмүүст хариуцлага тооцох шаардлагатай" гэдгийг хэллээ.
Зочин · 2023/07/06
DYYDLGAAR SEXSDN80955877
Хөхө · 2023/07/06
Үе үеийн хотын дарга хийж бсан нохдыг баастай усанд нь живүүл толгойгий нь дүр хариуцлагаигэж юм огт байдаггүй газар бол хот