Л.Оюун-Эрдэнийг огцруулах шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоол албажиж намрын нанчилдаан ширүүсэх нь ээ
2023/08/25
Энэ намрын улс төр “халуурна” гэсэн нь үнэн байна. Эхний мэдээлэл яригдаж эхэллээ, улс төрийн хүрээнд. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн суудлыг ганхуулж эхлэх чимээ гарч байна.
Үүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд Шүүхийн ерөнхий зөвлөл дээр хэлэлцээд дуусгаагүй орхисон асуудлыг гүйцээж шийдвэрлэснээр гүйцэлдүүлэх бололтой. Тэр өдөр Шүүхийн ерөнхий зөвлөл Л.Оюун-Эрдэнийг огцруулах агуулга бүхий асуудлыг хэлэлцсэн. Тэд “Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгнүүд нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан тул Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулахаар Улсын дээд шүүхэд хүргүүлэх "хэрэгтэй” хэмээн хуралдсан байдаг. Ер нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүхийн талаар таатай үг унагадаггүй нөхөр л дөө. Байнга хэмлэж байдаг. Тэр нь л ийм хурлын үндэс болсон хэрэг.
Тухайн үед Шүүхийн ерөнхий зөвлөл түүний 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбай дээр гарч, жагсагчидтай уулзахдаа “Шүүх засаглал энэ хэргүүдийг хэрхэн шийдэхийг хамтдаа нүд цавчилгүй харцгаая. Засгийн газар шахаж ажиллая. Та бүхэн маань ч шахаарай. Энэ жагсаалыг харж байгаа шүүхийн удирдлагууд өнөөдрийг хүртэл гацсан хэргүүдээ шийд. Хэрвээ шийдэхгүй бол ард түмэн бухимдаж байна” гэсэн. 2023 оны хоёрдугаар сарын 19-нд МҮОНТ-ээр “Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг. Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгч нарыг хувааж авч болохгүй” гэж ярьсан. 2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд нэр бүхий хэвлэлүүдэд Л.Оюун-Эрдэнэ “И-бизнес” платформын нээлтийн үеэр сэтгүүлчдэд “Шүүх дээр байгаа бүх хэргийн он,сар, өдрийг сурвалжлаач та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэснийг авч хэлэлцсэн байдаг. Тэгээд уг хуралд оролцсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн есөн гишүүний зургаа нь тогтоолын төслийг дэмжсэн. Өөрөөр хэлбэл “Огцруулъя” хэмээсэн. Харин татгалзсан гурван гишүүний нэг нь болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг “Бид ингэж улстөржиж болохгүй. Би эсрэг байр суурьтай байна. Авлигатай тэмцэж байгаа субъекттэй тэмцэж болохгүй. Энэ явсаар шүүх засаглал маань шударга ёсны тэмцлийг эсэргүүцсэн явдал болно. Харин бид шүүх, шүүгчдийнхээ нэр хүндийг дээшлүүлж, иргэдийн итгэлийг сэргээхийн тулд салбар руугаа хандаж, тэдэнтэйгээ ажиллах талаар арга хэмжээ авах ёстой” гээд тогтоолыг баталгаажуулаагүй орхисон. Шүүхийн ерөнхий зөвлөл гурав хоногийн дараа дахин цуглаж хуралдаад Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхээ больё гэж шийдсэн гэдэг.
Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ 2023 оны долдугаар сарын 3-нд авлигын эсрэг ажиллаж буй ажлын хэсгүүдийн хурал дээр “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргасан нь гэмт хэргийг нуун дарагдуулах сэдэл, хугацаа хожих үйлдэл байсан гэж үзэж байна. Энэ нь “5Ш” ажиллагааны хамгийн том сорилт нь шүүх болж байгаагаас харагдаж байна. Тийм учраас л шүүхийг нүд цавчилгүй хараарай гээд байсан юм. Олны хүч оломгүй далай гэдэг дээ. Хэдий хүртэл хэрэг дарахыг нь харж л байя” гэсэн агуулгатай зүйлийг ярьсан байна. Түүнээс өмнө, хойно ч шүүхийн талаар хэд хэдэн удаа ноцтой дуугарсан.
Жишээлбэл, 2023 оны тавдугаар сарын 9-нд Засгийн газрын ээлжит бус хуралдаан дээр “Шүүхийг шударга байлгахын төлөө чадах бүхнээ хийнэ. Ухрахгүй. Болохгүй бол Төв талбайд иргэдтэй жагсаж байгаад нэг талдаа гарна. Мишигийн Батсуурийг чөлөөлж чадаагүй Шүүхийн ерөнхий зөвлөл Засаг руу орох гээд байх хэрэггүй байгаа юм. Ер нь шүүгчдийн авлигын асуудлыг шалгах ёстой. Их хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд шалгагдаж байна. Шүүгчдэд ч хамаатай. Шүүр ажиллагаанаас шүүгчид үлдэх ёсгүй. “Эрдэнэтийн 49” хувийн хэрэг хэдэн жил болов. Цахим дээр бүх хэргийн процесс ил байх ёстой. Д.Мөнх-Эрдэнийн сенсацийн ард Кёкүшюзан Д.Батбаярыг чөлөөлсөн. Энэ үнэн шүү. Үндсэн хууль дундуур Б.Ганхуягийг гаргана. Тэгснээ нийгэм шуугихаар буцааж хорино. Ийм шүүхтэй байхад хөрөнгө оруулалт яаж нэмэгдэх юм бэ. Хэнийг хуураад байгаа юм бэ. Ер нь бол хэн ч авлигын гэмт хэргийг дарах ёсгүй шүү" гэж хэлжээ.
Улсын наадмын дараахан “Газрын наймаа, эмх замбараагүй төлөвлөлтийн асуудлыг бүгдийг нь шүүхэд шилжүүлнэ. Үүн дээр яахыг нь нүд цавчилгүй харцгаая. Хэрвээ “Авлигал” хороооллын асуудалд ханддаг шигээ байх юм бол шүүх хот төлөвлөлтийг хариуцаж хийх хэрэгтэй” гэжээ. Бас Т.Бадамжунайг сулласан асуудлаар “Шүүх ингэж энгийн иргэдэд арслан бар шиг, эрхтэн, мөнгөтөнд гөлөг шиг ханддаг. Ер нь шүүх өөртөө дүгнэлт хийхгүй бол улайм цайм ялгаатай хандаж байгаад институцийн хувьд гүнзгий хямралд орох вий. Ард түмний хилэн нэг асвал цусаар уйлаад ч нэмэргүй шүү. Шүүхээс бүх хууль бус орлогыг нь нэхэмжлэх өдөр ирнэ. Билүүтийн голын захад уулзах өдөр ирнэ гэдэг дээ” гэсэн.
Хамгийн сүүлд өнгөрсөн даваа гаригт Сууц өмчлөгчдийн холбооныхонтой уулзахдаа “Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэрэг нийтийн эзэмшлийн талбайд газар олгосон, барилга бариулсан, уг үйлдлийг шүүх дээр хамгаалсан албан тушаалтнууд, шүүгчид ийм орон сууцанд амьдарч байгаа бол мэдээллийг нь өгөөрэй” гээд Сууц өмчлөгчдийн холбооныхонд хувийн холбогдох утас, и-мэйлээ өгчээ.
Гэвч дээр хэлсэнчлэн Л.Оюун-Эрдэнийн эдгээр үг өмнөх дээр нь нэмэгдээд удахгүй Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоол болж гарч болзошгүй болжээ. Үүний ард улс төр, хууль хяналт, бизнесийнхний томоохон хүч ч байгаа бололтой. Тэгэхээр дэмий нэг хов жив, бор шувуу биш гэсэн үг. Тэгэхээр энэ биеллээ олбол энэ намрын улс төрийн нанчилдаан маш ширүүн үргэлжлэх нь тодорхой болов бололтой.
Ө.Бааст
Tsogt · 2023/09/01
Йим асуудал гэж юу байхав дээ. Монголдоо одоохондоо энэ залуугаас өөр зоригтой , зорилготой , тууштай , шударга үнэний төлөө ажиллачих хүн даанч ховорхон байх аа даа. Энэ хүнийг МОНГОЛЧУУД тууштай дэмжиж байгаад дараагийн ЕРӨНХИЙЛӨГЧ-ийн сонгуульд хүчийг нь үзэх нь зөв байх аа. Энэ бол монголын ард түмний ЭРХ АШИГ
Дорж · 2023/08/30
Оюука сайд энэ цаг үеийн хамгийн зоригтой сайд шүү шүүх нь ялзарч илжирсэн нь үнэншдээ
Дорж · 2023/08/30
ШЕЗ ийг татан буулгая · 2023/08/26
АВЛИГАЧИН шүүгч нараа зайлуулж чадахгүй байГАА шез ИЙГ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ. шез АВЛИГАЧИН ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛАХ ХЭРЭГ АЛГА.
Зочин · 2023/08/30
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг цалин хангамжгүй төрийн төлөө ажилладаг болгомоороо
Зочин · 2023/08/28
S AWI80955877
Зочин · 2023/08/28
Шүүхийн Ерөнхий зөвлөл Ерөнхий сайдтай биш шүүгчидтэйгээ тэмцвэл зүгээрдээ уул нь
хүннү · 2023/08/28
ЕС-ыг огцруулбал ард түмэн, улс үндэстэн авилгалдаа идэгдээ дуусна.
Зочин · 2023/08/27
AX NARTAI SEKSDN80955877
Зочин · 2023/08/27
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг цалин хангамжгүй төрийн төлөө ажилладаг болгомоороо
Зочин · 2023/08/26
S AWN80955877
ШЕЗ ийг татан буулгая · 2023/08/26
АВЛИГАЧИН шүүгч нараа зайлуулж чадахгүй байГАА шез ИЙГ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ. шез АВЛИГАЧИН ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛАХ ХЭРЭГ АЛГА.
Зочин · 2023/08/25
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
Зочин · 2023/08/25
Л.Оюун-эрдэнийг огцруулвал хэн хожих вэ. Их гарын луйварчид л магнай ньтэнийж сэтгэл ньтайвшрах байх даа.
Шилээ · 2023/08/25
Оюукыг дэмжиж байна.
Зочин · 2023/08/25
ЕС ын ард гинжнээс өөр юмгүй Ард түмэн байгаа гэх юм. Үнэн л байгаа даа.
шаабар · 2023/08/25
Оюун эрдэнэ үнэн байдлыг л хэлсэн байна. Харин шүүгчид энэ үгэнд эмзэглэж байгаа бол өөрсдөө гэмээ хүлээсэн гэж ойлгогдож байна. Ард түмэн шүүгчдэд дүнгээ тавих цаг аль эрт болсон байх шүү. Энэ тохиолдолд Ерөнхий сайдаа хамгаалах хэрэгтэй болж дээ. Хэргийн эзэд бол шүүгчид мөнөөсөө мөн гэдэгт эргэлзэхгүй байна. Огт гэмгүй хоёр иргэнд Зоригийг алсан хэрэг хүлээлгэж бүх насаар нь хорих ял оноосон нөхөд бол шүүгчид биз дээ.
Зочин · 2023/08/25
Хүүк хийж байгаа алалцана
Зочин · 2023/08/25
Санаа байсан ч бүтэхгүй байх. Авилгатай тэмцэгч ЕС шүү дээ.
МОНГОЛ ХҮН · 2023/08/25
Өмхийрч ялзарсан шүүхийн үнэнийг бага боловч хөндсөнд юутай их уурсана вэ та нар ард түмэн та нараас ял асуух өдөр ирнэ шүү
зочин · 2023/08/25
Оюука сайд энэ цаг үеийн хамгийн зоригтой сайд шүү шүүх нь ялзарч илжирсэн нь үнэншдээ