ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ УЛС ТӨРД ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ДУУЛИАНЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Улс төрд хүчин зүтгэж яваад гэмт хэрэгтэн болчих үед тэдний шүүх хурал хэрэг шийдэх асуудал тун удаашралтай болоод ирдэг жамтай. Тухайлбал, Сайд асан Т.Бадамжунайгийн хэрэг шүүхэд очоод буцав. Шүүхээс албан ёсоор “...Т.Бадамжунай нарын өмгөөлөгчдөөс гаргасан “...Хэрэгт нотлох баримтаар авагдсан материалууд дунд Төрийн нууцтай холбоотой материал байгаа тул урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хаалттай явуулж өгнө үү” гэх хүсэлтийг хэлэлцэн хуралдааныг хаалттай явуулахаар шийдвэрлэсэн.

Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг явуулж оролцогч нараас гаргасан хүсэлтийг хэлэлцэж хэрэгт авагдсан баримтуудтай танилцан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “...Хэргийг буруу тусгаарласан”, “...Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэлээ” гэж мэдээлэв. Эх сурвалжуудын мэдээллээр уг хаалттай хуралдаанд Т.Бадамжунай биечлэн оролцож хүсэлтээ тавьсан бололтой. Тэгвэл энэ хэрэг ингээд хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй байна. 

Хэрэгт орооцолдсон нөгөө хэсэг нь эх орноосоо гараад явчихна. Хаана хэрхэн амьдарч байгаа нь уг нь сошиалд ил тод байдаг гэх. Гэсэн ч авчирч хэргийн шийдэж, нэг тийш болгохгүй хэдэн жилээр нь сунжруулна. Сүржин нэртэй шувуу аижллагаар л лав ирэхгүй байгаа юм.  Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэрэг Сонгууль болгоны өмнө сөхөгддөг. Тэгээд намждаг уламжлалтай.  Тэр 2019 оны наймдугаар сарын 28-нд эх орноосоо явсан Өдгөө Америкт аж төрж байна. Энд болохоор хууль хяналтынхан түүнийг “...Эрэн сурвалжиллаа”, “...Шувуу гэж зарлалаа” гээд байсан. Гэвч тэр буцаж ирээгүй өнөөдрийг хүрч буй.

Тэгвэл тэрбээр саяхан наашаа холбоо барьжээ. Ч.Сайханбилэг нэлээд бухимдалтай “...Намайг хурдан аваачаач ээ. Та нараас болоод очиж чадахгүй байгааг мэдэж байгаа биз дээ. Би очмоор байна. Одоо болно шүү дээ” гэсэн байна. Харин эндээс хариуд нь “...Сайханбилэг ээ, сонгууль хүртэл жаахан тэсчих. Сонгуулиар нөхцөл байдал өөрчлөгдөнө. Нөгөө нөхрийн хүч суларна. Сонгуулиар унаж ч магадгүй. Жаахан тэсээрэй” гэсэн яриа болжээ. Тэр бүү хэл ам.доллараар бэлэг, зээл, өр нь мэдэгдэхгүй гэнэтийн бэлэг барьсан талаар Зууны мэдээ сонинд өгүүлсэн байна. “...Сайханбилэг ээ, сонгууль хүртэл тэсээрэй”

Аливаа асуудлыг шийдэх талаар хэлэлцэхээрээ чи, би, нохой, гахай дээрээ тулчихдаг улс төрчидтэй билээ. Үе үеийн танхимын гишүүд дотор ийм нөхдүүд байсан. Одоо ч бас байна аа. Жишээ дурдвал, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Хотын дарга Х.Нямбаатар нар зөрж, нэлээдгүй муудалцаад авав.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Өргөн барьсан хуульд чинь Улаанбаатар хотын бүх ажлыг шууд гэрээгээр гүйцэтгэх заалт орж ирсэн байна. Энэ ямар учиртай юм бэ.  Худалдан авах бараа материалыг зээл, лизингээр авахаар бол бас шууд гэрээ байгуулна гэсэн байна.  Би үүнийг сайн ойлгохгүй байна.  Та бол төсөв захиран зарцуулагч төсөв нэг жилээр байдаг.  Лизинг зээл олон жил болно.  Гэтэл та ирээдүйн Засаг дарга нарын өмнөөс өнөөдөр шийдвэр гаргах гээд байгаа юм уу.  Тэгэхээр агуулгын хувьд өр үйлдвэрлэдэг ийм байдал руу орох нь. Энэ асуудалд  Хотын дарга анхаарах хэрэгтэй.  УИХ-д хүндэтгэлтэй хандаж, гишүүдэд мэдээлэл өг.

Хотын дарга Х.Нямбаатар: Сая хуулийн төслийг таны их дотны найз ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан. Би ажлын хэсгийн гишүүний хувиар хариулт өгч байна.  Мөн гишүүдийн асуултад хуульд заасан хүрээ хязгаарын хүрээнд хариулна.  Өөрөөр чинь үгээ  айхтар чиглүүлж заалгахгүй. Зогсоол хийх, бүсийн төлбөртэй холбоотой асуудал дээр нийслэл зөвхөн эрхээ авъя гэж ярьж байгаа.  Та олон газраар явж байсан хүний хувь их хотууд түгжрэлтэй ямар байдлаар тэмцэж байгааг харсан байх.  Худалдан авалтын хувьд хуулийн шилжилтийг та сайн хараарай.  Гар, хүрзээр давс цацдаг.  Эргэлт дээр өнхөрч унадаг тоос сорогчоо өөрчилье гэж ярьж байна. 

Тэднийг танхимдаа хэрэлдэж суух хооронд  АН-ынхан учраа олоод ирэх сонгуульд хүчтэй өрсөлдөх гээд нэг хэсэг нь үзээд байдаг. Гэтэл хэсэг нөхөд нь хоорондоо алалцаад унав. Ямартай ч яг одоогийн байдлаар АН-ын даргыг хамгийн их тамлаж байгаа нь Х.Баттулга, С.Баярцогт хоёр байх шиг байна. Хоорондоо зодолдоод удлаа. Лу.Гантөмөр “салгаж” бардаггүй. “...Хэзээ бий болсон, ямар өс хонзон гэхээр ийм байдаг байна аа” гээд гайхсан хүмүүс их байна. АН-ыг бужигнуулдаг хоёр автобусны “аргагүй амраг”-ууд болж таарав уу

Х.Нямбаатар хотод очоод автобусны хулгайг он цагийн дарааллаар нь гаргаж ирээд АТГ руу шилжүүлсэн. Энэ дотор нь нэлээдгүй эрх баригчдын нэр тууж яваа л сурагтай.  Тодруулбал, "2009 оны 400 автобусыг тендер зарлахгүйгээр худалдан авахад Зам, тээврийн хөгжлийн сайд нь Х.Баттулга байсан. Тухайн үеийн шууд худалдан авалт хийхэд санхүүжилтийг нь олгосон хүн бол Сангийн сайд асан С.Баярцогт, нийслэлийн Засаг даргаар Г.Мөнхбаяр ажиллаж байсан" хэмээсэн юм. Харин уг асуудлаар Сангийн сайд асан С.Баярцогт "Шинээр томилогдсон нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2009 онд шууд гэрээгээр тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт сайд Х.Баттулгад зөвшөөрөл олгож, улс орныг хохироосон, 35 тэрбум төгрөгийн хохирол гаргасан гэх мэдээллийг гаргалаа. Маш олон баримт бичиг дундаас ганцыг нь сугалж гаргаад, сүүлийн 2-3 өдөр их хэмжээгээр тарааж байна" гэсэн тайлбарыг хийгээд амжив. С.Баярцогт: 2009 онд 400 автобусыг хуулийн дагуу авсан. Өөрсдийн алдааг халхлахын тулд ийм увайгүй үйлдэл хийж болохгүй

Ирэх сонгуулиар нэр дэвших гээд хэсэг бүлэг нь нэр нүүрээ цэвэрлэж, зарим нь нам дотороо үзэлцэж байхад З.Энхболд малчин болж буйгаа олон зарлав. Жирийн иргэдээс л малчин болж буйг сонсож явснаас улстөрчдөөс сонсож явсангүй ээ. Нам нь түүнд хэрэггүй болсон уу, эсвэл үнэхээр улс төрөөс зайлсхийхийг илүүд үзэх болсон уу. Ямартай ч нэгэн үе Их хурлын даргын албыг хашиж явсан З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийн мэдэгджээ.