С.Баярцогт: 2009 онд 400 автобусыг хуулийн дагуу авсан. Өөрсдийн алдааг халхлахын тулд ийм увайгүй үйлдэл хийж болохгүй
2023/11/03
"Ногоон автобус"-тай холбоотой асуудлаар Хотын дарга Х.Нямбаатар аравдугаар сарын 30-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ 2009 онд нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах автобус худалдан авахдаа тендер зарлаагүй байсан тухай мэдэгдсэн.
Тодруулбал "2009 оны 400 автобусыг тендер зарлахгүйгээр худалдан авахад Зам, тээврийн хөгжлийн сайд нь Х.Баттулга байсан. Тухайн үеийн шууд худалдан авалт хийхэд санхүүжилтийг нь олгосон хүн бол Сангийн сайд асан С.Баярцогт, нийслэлийн Засаг даргаар Г.Мөнхбаяр ажиллаж байсан" хэмээсэн юм.
Харин өнөөдөр уг асуудлаар Сангийн сайд асан С.Баярцогт тайлбар хийлээ.
Ардчилсан Нам(АН)-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт "Шинээр томилогдсон нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2009 онд шууд гэрээгээр тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт сайд Х.Баттулгад зөвшөөрөл олгож, улс орныг хохироосон, 35 тэрбум төгрөгийн хохирол гаргасан гэх мэдээллийг гаргалаа. Маш олон баримт бичиг дундаас ганцыг нь сугалж гаргаад, сүүлийн 2-3 өдөр их хэмжээгээр тарааж байна.
Энэ бол дутуу мэдээллийг зориуд гаргаж, олон түмнийг төөрөгдүүлсэн, эрх баригчдын увайгүй үйлдэл учраас тайлбарлах зайлшгүй шаардлага гарлаа.
2008 оны арваннэгдүгээр сарын 5-нд Засгийн газар хуралдаж, нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Энэ нь Legalinfo.mn-д нээлттэй байршиж байгаа.
Үүнд "Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх, авто тээврийн хэрэгсэл ачиж зөөвөрлөх автомашин худалдаж авахад шаардагдах нийт 38.4 (гучин найман тэрбум дөрвөн зуун сая) тэрбум төгрөгийг Монгол Улсын 2009 оны төсвийн төсөлд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай" гэсэн байгаа.
Мөн энэ өдөр 63 дугаар тэмдэглэл гарч, өвлийн улиралд эхлэхээс өмнө нийтийн тээврийн 400 автобусыг богино хугацаанд нийлүүлэх хязгаарлагдмал тендерийг зохион байгуулахыг Х.Баттулга сайдад даалгасан. Засгийн газрын шийдвэр ингэж гарсан.
Тэр үед төрийн болон орон нутгийн өмчөөр бараа худалдан авах хуулийн зохицуулалт нь төрийн захиргааны төв байгууллага, яам, агентлаг бүгдээрээ захиалагч болоод, өөрсдөө тендерийн хороогоо байгуулж, тендерийн үйл ажиллагааг явуулдаг байсан. Харин нэг тэрбумаас дээш төгрөгийн бараа худалдан авах юм уу, гурван тэрбумаас дээш төгрөгийн ажил үйлчилгээ хийлгэх бол Сангийн яамаар хянуулж, зөвшөөрөл авдаг байв.
Засгийн газрын шийдвэр гарснаас хоёр хоногийн дараа Зам, Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Яам(ЗТБХБЯ)-ны Төрийн нарийн бичгийн даргаас зөвшөөрөл хүссэн албан бичиг ирүүлсний хариуд Сангийн яамнаас зөвшөөрөл олгосноор олон улсын хязгаарлагдмал тендер зарлагдсан.
Ингээд Япон улсын Nissan Motors, Hino Motors, БНСУ-ын Hyundai Motors, Daewoo Bus Global компаниудад тендерийн баримт бичгийг хүргүүлсэн. Тухайн үед нийслэлд үйлчилгээнд явж байсан автобуснууд нь эдгээр компанид үйлдвэрлэгдсэн тул тэдэнд хандсан.
Тендерийг явуулахад зөвхөн Daewoo Bus Global санал ирүүлсэн ч Үнэлгээний хороо нь шаардлага хангаагүй гэж үзсэн тул татгалзсан. Гэхдээ тус компаниас ирүүлсэн техникийн шаардлага, үнэ нь бидний шаардлагад нийцсэн, төсөвлөгдсөн хөрөнгөд багтахаар байгаа гээд хуулийн дагуу шууд гэрээ байгуулах зөвшөөрөл олгохыг ЗТБХБЯ-наас Сангийн яаманд хүсэлт ирүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар хязгаарлагдмал тендер зарлахад нэг ч компани тэнцээгүй бол тухайн хуулийн 30 дугаар зүйлийн дагуу шууд гэрээ хийх эрх нээгддэг. Иймд Сангийн яам зөвшөөрөл өгсөн.
Бүх зүйл хуулийн дагуу, тогтоол шийдвэрийн хүрээнд явагдсан. Мөнгөнүүд нь яаж шилжсэн, хэн баталгаа гаргасан, ирэхэд нь хэн хүлээж авсан гээд бүх материал нь Сангийн яамны архивт бий.
Одоо болсон, нууцад авч байгаад шууд гэрээгээр хийсэн тендерүүдээ халхлахын тулд хууль номоор явсан анхны тендертэй холбоотой бичиг баримт дээр миний биеийг болон АН-ыг холбох гэж байгаа үйлдэл дээр нь эсэргүүцэл илэрхийлж байна. Өөрсдийн алдаа дутагдлыг хаацайлахын тулд ийм увайгүй арга хэрэглэж болохгүйг хариуцлагатайгаар мэдэгдье" гэлээ.
Зочин · 2023/11/05
SEKSY UILCHLGEE 80955877
Зочин · 2023/11/03
SHAAX SEKSY ERTEI80955877
Зочин · 2023/11/03
S XNE 80955877 TACHAANGUI
Зочин · 2023/11/03
44DEESH SEKSY UILCHLGEE 80955877
Зочин · 2023/11/03
S AWN80955877 SXN ANYSDN SADARTLAA