Ц.Уянга: Ногоон автобустай холбоотойгоор шалгахад "Тэнүүн-Огоо" ХХК-д шилжүүлсэн ₮82 тэрбум төгрөг алдагдсан байна
2023/11/08
Ногоон автобусны хэргийг шалгах Ардчилсан Нам(АН)-ын ажлын хэсгээс өнөөдөр тайлангаа танилцууллаа.
Ардчилсан Намын гишүүн Ц.Уянга хэлэхдээ "Тэнүүн-Огоо ХХК-д нийт шилжүүлсэн мөнгө нь 134.5 тэрбум төгрөг орчим байна. Энэ мөнгийг Сангийн яамнаас Д.Сумъяабазар даргын хүсэлтээр санхүүжилт хийх эрхийн дагуу шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл 318 тэрбум төгрөгийн төсвийн багц нь 42% тус компанид шилжсэн байна гэсэн үг.
АН
134.5 тэрбум төгрөгийг хүлээж авсан "Тэнүүн-Огоо" ХХК нь нийтийн тээврийн газарт дараах байдлаар нийлүүлэлт хийсэн.
- 20 дизель хөдөлгүүртэй том оврын автобус
- 55 цахилгаан хөдөлгүүртэй том оврын автобус
- 50 дунд оврын автобус
- 12 цэнэглэгч нийлүүлсэн.
Энэ нийлүүлэлтийн нийт үнэ 53 тэрбум төгрөг орчим болж байгаа юм. Өөрөөр хэлбэл гэрээний урьдчилгаа гэж шилжүүлсэн 30 хувь болох 81.6 тэрбум төгрөг алдагдсан асуудал үүсэж байна.
Зөрчлүүдийг харвал:
- Хууль зөрчин шууд гэрээ байгуулсан байж болзошгүй
- Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа автобусны тоо багассан боловч үнийн дүн өөрчлөгдөөгүй.
- Цахилгаан автобуснууд техникийн шаардлагын 8 заалтыг хангаагүй боловч хүлээн авсан.
- Тэнүүн-Огоо ХХК-д хийсэн ажлаас нь 81.7 тэрбумын илүү мөнгө шилжүүлсэн
- 100 хуучин автобус нийлүүлсэн
- Зургаадугаар сард орж ирсэн 20ш дизель автобус мөн техникийн шаардлагад заагдсан найман шаардлага хангаагүй ч мөнгийг шилжүүлжээ.
Хилээр орж ирсэн хуучин 100 автобустай холбоотой ямар ч материал ирүүлээгүй ба хэрхэн санхүүжсэн нь тодорхойгүй байна. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлээд, дуустал нь явна" хэмээн хэллээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "Хэвлэлийнхэн Хотын дарга Х.Нямбаатараас 100 ширхэг автобустай холбоотой материалыг, мөн 134 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ямар учраас 100 хувийн гүйцэтгэлтэй болохыг тодруулах шаардлагатай" гэв.
ВИДЕО: