Б.Дэлгэрсайхан: Иргэд автобусанд сууж сурах ёстой
2023/11/09
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан нийтийн тээврийн худалдан авалт болон түгжрэлийг багасгах шийдлийн талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Нийт 700 орчим автобус худалдаж авах олон улсын тендерийг зарлах гэж байна. Энэ онд багтаан талыг нь үйлдвэрлэгчээс нь авна.
Ногоон автобусны үлдэгдэл мөнгө нийслэлд байгаа.
Авто замын түгжрэлийг бууруулах хуулиа баталж, шинэ автобуснуудаа оруулж ирнэ.
Бусад шийдлийн тухайд иргэд автобусандаа сууж сурах ёстой. Автобусанд сууж сургах нөлөөллийн ажлыг бид хийнэ. Машинаас нь буулгаж, автобусанд суулгаж сургах хэрэгтэй.
Нийтийн тээврийн шугамыг өөрчилнө, олон чиглэлийн автобусны давхардлыг болиулна. Нэг автобусны буудал дээр олон автобус овооролдож, түгжрэл үүсгээд байна" гэв.
Иргэд автобус хэр удаан хүлээж байгаа, хэдэн цаг түгжирч байгаа бодит байдлыг очиж үзсэн үү? гэсэн сэтгүүлчийн асуултад "Өмнө нь Сүхбаатар сайдын үед олон судалгаа хийгдсэн юм билээ. Энэ судалгаан дээр ажиллаж байгаа. Хагас, бүтэн сайн өдөр автобус баазуудаар явж, байдлыг судалж байна. Гүүр, хоолойг хагас, бүтэн сайн гэхгүй, зав чөлөөгөөрөө тойрдог.
Нэгэнт судалгаа гарсан байхад автобусны буудал дээр очиж зогссон гэж худлаа ярихгүй" хэмээн хариуллаа.
Зочин · 2023/11/09
өөрөө сурчих
Сараахөхөө · 2023/11/09
Чи сурга. Ард түмэн чинь та бүхний нийлүүлсэн ногоон, улаан автобусандаа бараг л хөл толгойгоороо зөрүүлдээд агуулахад өрсөн метрийн даавуу шиг ачигдаад явж байна. Автобусанд тэгж ороод явж байгаа нь азтай болоод байгаа юм биш үү.
Зочин · 2023/11/09
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/11/09
Автобусанд сууж үзээгүй гээд хэлчлээшдээ
kk · 2023/11/09
гуцаац чи өөрөө машинаар түгжрэлгүй давхиад ард түмэн автобусанд чихэлдэхүү
Зочин · 2023/11/09
Хулгайч нараа та нар өөрсдөө өвлийн нэг сар автобусаар яваад үз бүргэд хоншоор чинь яах нь вэ УБ хамгийн хүйтэн хот гэдгийг ойлго