Э.Одбаярыг АН-ын генсек болгохоор тохирчээ
2023/11/27
АН нэг үеэ бодвол цэгцрээд байгаа юм. Улс төрийн зөвлөлтэй, ҮБХ-той, нэг даргатай, нэлээн хэдэн дэд даргатай, Нийслэлийн АН-ын даргатай, аймаг дүүргийн АН-ын дарга нартай болсон.
Гээд харахаар бас үгүй байна. Генсекээ томилж чаддаггүй. Энэ албан тушаалаас болоод намын дарга нь нуман тулгуурт орчихсон. Гурван том фракц нь дундаа хийж “нүдээд” Лу.Гантөмөр дарга хэцүүхэн л байх шиг байна. Нэгтэй нь гайгүй болохоор нөгөөх нь “...Унагана” гэж айлгана. “...Тохирчих” гэхээр мөргөлдсөн хүсэлтүүд тавина. Ингээд гацчихсан. Тэгсээр байтал АН-ын хүчний төв нь МоАХ, “Алтангадас” руу шилжиж дуусав. Тэгэх тусам түүн рүү ирэх дайралт ширүүсээд байгаа юм. Уг нь бараг сарын өмнө Лу.Гантөмөр УИХ-ын гишүүдийн “Нэг Монгол” фракцтай уулзсан. Генсекээр санал болгоод байгаа Э.Одбаярыг нь дэмжье гэж тохирчээ. Гэвч гишүүд түүнийг “...Амаа биелүүлсэнгүй” гээд Нийслэлийн АН-ын даргаар Т.Батцогтыг дэмжжээ. Гишүүдийг чигээр нь явуулах өөрт нь халтай. Тиймээс өнгөрсөн амралтын өдрүүдэд тэдэнтэй тохироо хийжээ. Өмнө ярьснаа хэрэгжүүлж, Э.Одбаярыг АН-ын геснсек болгохоор тохирсон байна. Үүнд мэдээж, Х.Баттулга дургүйцнэ. С.Баярцогт бүр ч эгдүүцнэ. Гэвч тэр ингэж өөр рүүгээ чиглэсэн “гал”-ыг намжаахаар шийдсэн бололтой. Ямартай ч энэ “шийдэл”-ийн дараа Лу.Гантөмөр зодооноос түр ч атугай холдож, Х.Баттулга, С.Баярцогт хоёр барьцалдаастай үлдэж байгаа юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хүннү · 2023/11/27
АН-ын гал тогоог женкогийн хүн барих нь. Хүмүүс С,Эрдэний хүү Одбаяртай андуураад байна. Цагтаа найз Э. Одбаярыхаа гэрийг барь “хөгжилдөж” явсан зайтай эр ээ. Нийслэлийн нам мөн л тэдний хүн барьлаа, одоо бүр намын гал тогоогоо бас л өгөх нь. Нэг мөр намын даргаа Х. Баттулгад өгөх л үлдлээ.
хүннү · 2023/11/27
С.Эрдэний хүү Э. Одбаяр биш шүү. Энэ Одбаяр нь Женкогийн хүн.
Зочин · 2023/11/27
Shorongiin yltaniin shees
Зочин · 2023/11/27
Yltanii shees
Зочин · 2023/11/27
MASSAJLI80955877SEXSEER
Зочин · 2023/11/27
Хулгайч нар тойргоор тоглолт хийж бгаач юм шиг дахин дахин даргын суудалд ээлжлэн заларч байх шив
Зочин · 2023/11/27
ANYSIN SEKSYG GOE TAICHI80955877
шаабар · 2023/11/27
Намын гал тогоог Одбаяраар бариулвал чононд хонь хадгалуулсантай адил болно шүү. Мөрийтэй тоглоомонд донтсон энэ нөхөр намаас ахмадуудад зориулж гаргасан 14 сая төгрөгийг хулгайлж баригдаад ажлаасаа хөөгдсөн нь саяхан. Цааш нь шалгавал түүний завшсан мөнгө 14 саяаар тогтохгүй. Яагаад ч болохгүй. Манай намын ахмадууд лав хүлээн зөвшөөрөхгүй. Гантөмөрт энэ хулгайчаас өөр хүн олдохгүй байна гэж үү.
Зочин · 2023/11/27
33DESH SEXSY XALYYTSSAN ERTEI80955877
Зочин · 2023/11/27
SEXSDI80955877 XUSNEER AX NRT