Өмнөговьд гадаадын ААН-д газар эзэмшүүлсэн зарим хэргийг АТГ энэ оны есдүгээр сард шалгаж дуусаад, прокурорт шилжүүлжээ
2023/12/08
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс Үндсэн хууль зөрчиж, гадаад иргэн, хуулийн этгээдэд нийт 457 га газар эзэмшүүлсэн нь олон нийтэд ил болсон.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Хянан шалгах хорооноос Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-т хандаад байгаа юм. Энэ асуудлаар өнөөдөр АТГ-аас дараах мэдээллийг өглөө.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Э, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусаад 2023 есдүгээр сарын 23-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн. Прокурорын хяналтын шатанд явж байгаа" гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад
- Монгол Улсын Газрын тухай хуульд тухайн шатны Засаг дарга нь газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэсэн зохицуулалтыг зөрчсөн,
- өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй үйлдэл тогтоогдсон байна.
Комиссар Н.Тэмүүлэн "Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Э гэгч нь
- 2020 оны наймдугаар сарын 7-ны өдрийн А225 тоот захирамжаар "Фүжибит" гэх компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй нэгж талбарын газарт 13.6 га газар хууль бусаар эзэмшүүлсэн, "Изий транспорт" гэх компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 14.5 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн
- 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн А249 дугаартай захирамжаар "Силвер титан интернэйшнл" компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 13 га газар эзэмшүүлсэн.
- 2020 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн А295 дугаартай захирамжаар "Бат-Орших баян" гэдэг компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 18 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн байж болзошгүй гэх үйлдэлтэй хэргийг.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Н гэгч нь
- 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн А364 дугаарт захирамжаар "Санапита" компанид 20 га газрыг 15 жилийн хугацаатай гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн
- 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрийн А295 дугаартай захирамжаар "Лилия гарден" компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 10 га газрыг эзэмшүүлэх
- 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн А30 дугаартай захирамжаар "Соронзонговь" компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 20 га газар хууль бусаар эзэмшүүлсэн
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2023 оны аравдугаар сарын 6-ны өдрийн А315 тоот захирамжаар "Азхуртрэвел" компанид 10 га газар хууль бусаар эзэмшүүлсэн байж болзошгүй гэх мөрдөн байцаалтын хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаад прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Манайхаас Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт газрыг хууль бусаар эзэмшүүлсэн гэх эдгээр хэргийн мөрдөн байцаалтыг хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх санал гаргасан" гэх мэдээллийг өглөө.
Зочин · 2023/12/08
43DESH XALYYXN ERD80955877
Зочин · 2023/12/08
SEXSEER TAICHI80955877