Х.Нямбаатар: Бидний багад явдаг байсан Каросо автобус нэг ширхэг нь тэрбум төгрөгийн үнэтэй болжээ
2023/12/15
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр нийтийн тээврийн салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
Энэ үеэр яагаад заавал Хятадаас автобус авч байгааг тайлбарлав.
Тэрбээр "Хятад автобус төгс биш гэх юм. Хуулийн дагуу олон улсын нээлттэй тендер зарлахад хятад компаниуд оролцож байна.
Европоос автобус авах гээд үнийн санал авахад бидний багад явдаг байсан Чех улсын Каросо автобус өөр нэртэй болоод нэг тэрбум төгрөгийн үнэтэй болжээ. "Мерседес бенз" үйлдвэрийн нийтийн тээврийн автобус 1.2 тэрбум төгрөгийн үнэтэй байна.
"Мерседес бенз"-ийн нэг ширхэг автобус авах уу, Хятадын шинэ автобус таван ширхгийг авах уу гэдэг нь тендерийн хуулиар шууд шийдэгдэж байгаа юм.
БНСУ-ын автобус тендерт орж ирээгүй. Daewoo компанийн автобусны нийлүүлэлтээс болоод солонгос компани тендерт оролцохоос жийрхсэн. БНСУ нийтийн тээврийн тендерт мөд орж ирэхгүй байх.
2024 оны нэгдүгээр сарын 1-нээс тендерийн шинэчлэгдсэн хууль мөрдөгдөж, чанар, үнийг илүүд үзнэ" гэв.
Нийслэл БНХАУ-ын "Yutong Bus" компаниас 165.5 тэрбум төгрөгөөр 600 автобус авахаар болоод байгаа билээ.
Зочин · 2023/12/17
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/12/16
DYYDLGN XNAGCH80955877
Зочин · 2023/12/16
Автобуснаас гадна ус зайлуулах хоолой бариулахаар бод метрог бол чам шиг жулдрай бариулж чадахгүй
Зочин · 2023/12/16
DYRA XALYYTSTAL80955877
зочин · 2023/12/16
ддэмий ярьж цаг алдаж байхааар аль алинаас нь хэдийг явуулаад туршаад үз, Дараа нь хэл ам гарахгүй шүү дээ
Зочин · 2023/12/15
44DSH XUNI SEKSYG80955877
Зочин · 2023/12/15
SEKSDI80955877