Т.Доржханд: Х.Баттулга иргэдэд хайртай дүр үзүүлж, монголчуудыг хагалан бутаргаж, худал мэдээлэл тарааж байна
2024/01/11
УИХ-ын намрын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр тус хуулийг хэлэлцэх эсэх асуудлаар АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм. Мөн тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэллээ.
Тэрбээр "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийдвэрлэхгүй бол гадаадын хөрөнгө оруулагч нарт маш буруу дохиолол очно. Хоёр дахь удаагаа хойшлуулбал гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар дэмжихгүй юм байна гэсэн сигнал очно шүү.
Ер нь Монгол Улс хөгжье гэвэл дэд бүтэц хэрэгтэй. Хөгжлийн санхүүжилтийн гурван хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт улсын төсөв, хоёрдугаарт гадаадын зээл, гуравдугаарт хөрөнгө оруулалт юм.
Өчигдөр жиргээн дотор 860 гаруй залуучууд, мэргэжилтнүүд, иргэдтэй хэлэлцүүлэг хийлээ. Энэ дунд Ерөнхий сайд асан М.Энхсайхан гуай орж ирж нэг зүйлийг УИХ-ын гишүүд ойлгуулж өгөөч гэсэн.
Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг хэзээ ч өр үүсгэдэггүй. Тэгэхээр өрийн дарамт байхгүй. Шинэ зах зээл, ажлын байр, технологи бий болгох давуу талтай. Иймээс гадаадын хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй. Яагаад гэвэл бид хөгжиж байгаа орон.
Өнөөдөр энд сууж байгаа хүмүүс эцэслэх эрхтэй. Ардчилсан нам баруун төвийн үзэл санаандаа хатуу байгаад үүнийгээ дэмжээд яваасай. Халамж, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөдөг, дотоодын хөрөнгө оруулагчдыг шоронд оруулдаг бус дэмждэг сөрөг хүчин Монголд ус агаар шиг хэрэгтэй байгаа. Энэ тал дээр хатуу байж өгөөсэй гэж хүсэж байна.
Нөгөө талдаа эрх барьж байгаа нам ирцээ бүрдүүлээд, кнопоо дар гэж шаардаж байна. Энэ та нарын үүрэг. Хэрэв үүнийг хийхгүй бол ирээдүйд асах их хохирол бий болгоно. Шинэ үеийнхэн та нарт хариуцлага тооцно. Хүн нам та нарт хариуцлага тооцно гэдгээ хэлье.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн асуудал үнэхээр хэрэгтэй юм байна. Өчигдөр Х.Баттулга гэх хүн Төрийн ордонд орж ирлээ. Хоёр удаа нүүрсний сонсголоос зугтсан байдаг.
Тэгсэн атал иргэдэд хайртай дүр үзүүлж, баатрын дүрээр гарч ирээд энэ газар шороо, нутаг чинь эзлэгдлээ гэсэн өөр хуулийн зохицуулалт гаргаж тархи угаалт хийж байна.
Энэ бол монголчуудыг хагалан бутаргаж, худал мэдээлэл тарааж байна. Үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй.
Ерөнхийлөгч гэдэг Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч албан тушаалтан. Энэ хүн ажлаа өгсөн ч төрийн гэж хүндэтгэдэг. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч нар орж ирээд гишүүд, намын бүтцийн нарийн бичгийн дарга нарыг дагуулаад УИХ-ын даргатай уулзаж байна уу. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар уулзахгүй байгаа.
Тэгвэл үүнийг зохицуулах хэрэгтэй юм байна. Хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн Д.Ганбат хуулийн төслөө өргөн барьсан. Үүнийг яаралтай хэлэлцье. Ирээдүйн залуучууддаа боломжийг нь олгоё гэсэн шийдвэрийг нь гаргах гэхээр иргэдийг хагалдаг, буталдаг, буруу мэдээлэл түгээдэг зүйлд цэг тавья" гэлээ.
Зочин · 2024/01/11
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/01/11
Бээжинхүү Энхсайхан ,Шиньжан шоохууз Хүрэлбаатар,бангладеш Доржханд гэсэн харийн цустай пзданууд байх чинь
Зочин · 2024/01/11
Энэ Доржханд ер нь монгол улсад яг юу хийсэн хүн бэ их элийрэгч юм бишүү