Х.Нямбаатар: Хатанбаатар гэх эмч найман объектыг үнэгүй эзэмшиж байна, энэ шударга ёс уу
2024/04/01
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр Хангарьд ордонд болж, газар чөлөөлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.
Нийгмийн зайлшгүй хэрэглээнд үндэслэн газар чөлөөлөх журмын дагуу авто замын чиглэлээр 30 байршилд 1,605 нэгж талбар чөлөөлөхөөс 679, сургууль, цэцэрлэгийн 14 ажилд 210 нэгж талбараас 124-ийг чөлөөлсөн байна.
Мөн шугам сүлжээ хийх 11 байршилд 403 нэгж талбар чөлөөлөхөөс 68, хороо, өрхийн эмнэлгийн 11 байршилд 303 нэгж талбар чөлөөлөхөөс 148 нэгж талбарыг чөлөөлсөн талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцуулсан.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар "Хатанбаатар гэх эмч нийслэлийн найман объектыг үнэгүй эзэмшиж байна. Энэ шударга ёс уу.
Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элэг судлалын төв гэх эмнэлгийг яаралтай чөлөөлөх ажлын бичгийг нийслэлийн прокурорын газарт өг. Үүнийг чөлөөлж хамгийн түрүүнд хүүхдийн эмнэлэг болгож, шинээр засаж тохижуулах хэрэгтэй. Манба дацан, Дашчойлин, Яармаг, Зайсан гээд зөндөө объект байсан. Үүнийг яаралтай дуудлага худалдаагаар худалдаад, компаниудад санал болгоно.
Шуудан гэх компанид бид найр тавихгүй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болсон. Бүх өмч нь нийслэлийнх. Дэлхийд байхгүй түрээсээр нийслэлийн өмчийг ашигладаг. Нэг бол зах зээлийн жамаар түрээсээ төл. Төрийн ордны хойд талын арктай байранд Шуудан компани манай объектыг эзэмшиж байгаа" хэмээн ярилаа.
Зочин · 2024/04/02
Хуульч хүн хотын дарга болсоных энэ их газрын хулгай луйварыг илчлээд цэгцлээд өгвөл маш том ажил хийчиж бгаа шүү олон юм самардаж байснаас чаддагаа хий нямбаа
Зочин · 2024/04/01
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Зочин · 2024/04/01
Нямбаатар дарга маш сайн ажиллаж байна. Ийм юм болж байхад буёад хүмүүс мэдэхгүй байсан гэхэд итгэхгүй, хахуул аваад дуугүй явдаг байсан байна. Хөрөнгөө зүгээр авахаас гадна ашиглаж байсан он жилээр нь тооцож түрээсийн мөнгөө авах хэрэгтэй. Мэдсээр байж түрээсээ авадаггүй байсан ажилтанг торгох хэрэгтэй
ХОТЫН даргад: · 2024/04/01
ТАВАН богдын барьсан ГЭРЛУГ хотхонд цэцэрлэг байхгүй. УГ нь таван богдын зарж байгаа талбайнуудад цэцэрлэг байгуулах боломжтой. ХОТ 920 айлыг цэцэрлэгтэй болгож өгнө үү?
ЗӨВ · 2024/04/01
ЯАХААРАА үнэгүй түрээслэдэг юм вэ? ИТГЭХЭД хэцүү юм байна. ЭЗЭН хөрөнгөө авах ёстой