Өнгөрсөн хугацаанд улс төрчдийг хэрхэн нийлж ард түмнийхээ эрх, боломжийг хулгайлдаг болохыг нээлттэй сонсголын үеэр бид чихээ дэлдийлгээд, нүдээ бүлтийлгэж байгаад мэдэж авсан. Одоо харин дахин тэдгээр "хулгайч"-дыг дахин төрийн сэнтийд залах хэрэг байна уу? Хэдхэн хоногийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Одоо л хэрсүү байж, сонголтоо зөв хийхгүй бол хулгайчид нэр дэвшихдээ ичихгүй байхад бид бас сонгохгүй байх эрхтэй гэдгийг нэхэн сануулъя.

Тодруулбал, ЖДҮХС-гаас хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан, зээл олгохыг дэмжиж хүсэлт гаргасан гишүүдийн нэрс тодорч олон нийтэд ил болсон. 

 

ЖДҮ хүртсэн дээрх нэр дурдагдсан нөхдүүдийн 30 нь 2020 оны УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшиж байв. Харин 2024 оны буюу энэ жилийн сонгуульд 20 гаруй хүн нэр дэвшиж байна.

Мөн Ардчилсан намаас  ЖДҮХС-гийн зээлд  УИХ-ын сонгуулийн IV тойрог Орхон, Хөвсгөл, Булган аймагт АН-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамт Ж.Батзандан “Хүнс сервис” ХХК-иараа тухайн үед зээл хүртсэн байдаг. Энэхүү зээлээс түүний туслах Д.Аюулгүй “Азийн бамбар“ ХХК ₮5.7 тэрбумын гэрээнд гарын үсэг зурсан асуудлаар шалгагдсан билээ. Ж.Батзандан ч өөрөө  шалгагдаж, хэцүү нэртэд суугаад гарч ирсэн.

П.Батчимэг НИТХ-ын төлөөлөгчийн хувиар “Бат ган агро” ХХК-иараа зээл авсан байдаг. Харин өдгөө Ардчилсан намын жагсаалтад багтаж УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй юм.

УИХ-ын сонгуулийн VI тойрог Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт АН-аас нэр дэвшигчдийн нэг Монгол Улсын Зөвлөх Инженер, АН-ын ҮБХ-ны гишүүн С.Төмөрхүү. Түүний хувьд АТГ-т гаргадаг ХОМ-тээ “Шуурхай тээх” ХХК-ийн 43 хувь, “Нишимару” ХХК-ийн 33 хувь, “Шувуут” ХХК-ийг эзэмшдэг гэсэн. Түүний хамаарал бүхий "Нишимару" ХХК нь Хөгжлийн банкнаас 400 сая төгрөгийн зээл авсан мэдээлэл бий.

Ийнхүү ЖДҮ эрхлэгчид зориулсан зээл нь УИХ-ын гишүүдийн бизнесээ өсөж өндийлгөн тэлэх гүүр нь болоод өгчихсөн. Угтаа бол маш бага хүүтэй зээлийг жинхэнэ ЖДҮ эрхлэгч нарт олгож тэдний болоод ажилчдынх нь амьдрал, санхүүг дээшлүүлж орлоготой, ажилтай монгол хүмүүсийн тоо нэмэгдэх байлаа. Гэтэл эрхбаригчид нь махан дээр суусан элээ шиг өөрсдийн эрх ашгаа буруу эдэлж шулгаасаар цөлмөж орхисон. Тэд эцэст нь төлбөрөө барагдуулсан гэх нэрээр хариуцлага үүрэлгүй үлдсэн юм.  Хариуцлага үүрдэггүй хулгайчдыг дахин, дахин сонгож төрийн сэнтийд залсаар байх уу?!

 

 

Холбоотой мэдээлэл: 

Буруу тогтолцоо: ХУД УРГААРАА ТӨРИЙН СЭНТИЙД СУУХААР НЭР ДЭВШИЖ БУЙ НӨХДҮҮД

Буруу тогтолцоо: Ерөнхий сайд, хотын дарга хоёр хүч хавсарсан "мафижсан газар олголтыг зарлах үлгэр болов"

Буруу тогтолцоо: Усан парк нэрээр боссон авлига хорооллыг нураах шүүх хурал хойшлогдов, анх газрыг хэн олгов!

Буруу тогтолцоо: Малаа барсан малчид хот бараадаж яндангийн тоог нэмэхээс өөр сонголтгүй юу?!

Байр суурь: Ерөнхий сайд, хотын дарга хоёр хүч хавсран газрын наймаачид, барилгын компаниудтай үзэлцэж, сонсголоор авлигачдыг зарлана

Буруу тогтолцоо: Нийслэлийн таван хүн тутмын ХОЁР нь ядуу амьдарч байна

Буруу тогтолцоо: Есөн хотын дарга нарын хэн нь хамгийн их газар олголтыг хийж байв

Буруу тогтолцоо: Хууль зөрчиж баригдсан хаус, шунал хороолол, аваргын хашаа гээд газрын дуулиан эхэллээ

Буруу тогтолцоо: "Аав"-ыг байр орлож чадах уу, эрх баригчид аа?!

Буруу тогтолцоо: Өмхий, хортой агаараасаа салж чадахгүй байсаар галын аюултай нүүр тулав