Буруу тогтолцоо: Ерөнхий сайд, хотын дарга хоёр хүч хавсарсан "мафижсан газар олголтыг зарлах үлгэр болов"
2024/04/19
Авлигт идэгдэж мафижсан салбарыг нэг нэгээр нь нээлттэй сонсгол явуулж идээ бээрийг нь шахаж ил гаргаж буй. Тэгвэл өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар хоёрын хүч хавсран байж хийхээр болсон газрын наймааны асуудлын сонсгол цуцлагдав.
Газрын наймааны мафи Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг хувааж авсан нөхдүүдээс тод харагдана.
- Нийслэлийн Засаг даргын 2005.09.26-ны өдрийн 399 дүгээр захирамжаар нэр бүхий долоон иргэн болох А.Дариймаа, С.Жалан-Аажав, Б.Батбаяр, Б.Баярмаа, А.Сарантуяа, Э.Жаргалан, Э.Батзаяа нарт нийт 3,500 ам метр газрыг амины сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн. Одоогоор газар дээрээ хашаа барьсан. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/572 дугаар захирамжаар “Аалба мундо” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэн, 3,697 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
- Нийслэлийн Засаг даргын 2007.09.03-ны өдрийн 397 дугаар захирамжаар “Рапид харш” ХХК-д 40,000 ам метр газрыг Үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн бөгөөд тус газраас 20,000 ам метр газрыг Нийслэлийн Засаг даргын 2008.08.25 оны 379 дүгээр захирамжаар тус зориулалтаар “Бумбын шовх” ХХК-д шилжүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2017.04.14 оны А/243 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацаа сунгасан, 2019 оны 03 дугаар сарын 18-ний өдөр ДХАҮ төлөх график байгуулан урьдчилгаа 100 сая төгрөг төлсөн ч гэрээ байгуулснаас хойш мөнгө төлөөгүй байна.
- Нийслэлийн Засаг даргын 2008.09.05-ны өдрийн 415 дугаар захирамжаар орон сууц конторын зориулалтаар эзэмшүүлэхээр 27500 ам метр газрыг эзэмшүүлэхээр “Урбанлэнд” ХХК-д 8,000 ам метр газрыг ашиглуулахаар “Модерн таун” ХХК-д, 10,000 ам метр газрыг “Хаусинвест” ХХК-д тус тус шилжүүлсэн байна. “Модернтаун” ХХК-нд шилжүүлсэн газар дээр орон сууцны хотхон баригдсан байна.
- Нийслэлийн Засаг даргын 2009.07.29-ний өдрийн 394 дүгээр захирамжаар Үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр 40,000 ам метр газрыг “Беллвьюпропертис” ХХК, иргэн Л.Даваахүүд 6,000 ам метр газрыг тус тус шилжүүлсэн. “Беллвьюпропертис” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015.06.29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Апартмент Кей эйч” ХХК-д 7,951 ам метр газрыг эзэмшүүлэхээр шилжүүлсэн бөгөөд тус хоёр газар дээр орон сууцны хотхон баригдсан байна.
- Нийслэлийн Засаг даргын 2009.12.14-ний өдрийн 672 дугаар захирамжаар Үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр “Биг кастел” ХХК-д 5,000 ам метр, “Мөнх-Улз” ХХК-д 5,000 ам метр газрыг тус тус шилжүүлсэн байна. Одоо тус газар дээр орон сууц баригдсан байна. НЗД-ын 2013.12.04-ний өдрийн А/1142 дугаар захирамжаар “Мөнх-Улз” ХХК эзэмшлийн 5,000 ам метр газраа “Монаса” ХХК-д шилжүүлсэн байна.
- Нийслэлийн Засаг даргын 2011.02.08-ны өдрийн 114 дүгээр захирамжаар Орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр 8,000 ам метр газрыг “Мөнхсан” ХХК-д шилжүүлсэн. Тус компани Нийслэлийн Засаг даргын 2016-А/283 захирамжаар хугацаагаа сунгасан байна.
- Нийслэлийн Засаг даргын 2015.06.29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар Биеийн тамир, спорт зориулалтаар эзэмшүүлэхээр 4,551 ам метр газрыг “Ар Ви Жи Эйч” ХХК-д эрх шилжүүлсэн байна. Тус компани газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/394 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/552 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт 3,699 ам метр, 798 ам метр газруудыг тус тус 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
- Нийслэлийн Засаг даргын 2017.06.29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Зүүн тариа” ХХК-д Биеийн тамир, спорт зориулалтаар 891 ам метр газрыг шилжүүлснийг Нийслэлийн Засаг даргын 2017-А/741 захирамжаар Биеийн тамир, спорт зориулалтыг Контор болгон өөрчилж, газрын талбайн хэмжээг 610 ам метр болгон өөрчилсөн байна. Нийслэлийн Засаг даргын 2021-А/67 захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/139 дүгээр захирамжаар Авлигатай тэмцэх газарт 850 ам метр газрыг эзэмших эрх олгосон.
Ийнхүү хууль бус газар олголтын асуудал олонд дэлгэгдэх нь үлгэр болов. Газрын асуудал сөхөгдөхөөр үе үеийн Хотын дарга нарын нэр яригдаж холбогддог.
“Шилэн” ажиллагааны хүрээнд ил болсон Улаанбаатар хотод олгогдсон газрын мэдээллийг сонирхуулбал, 1996 оноос хойш нийт 14484 аж ахуй нэгжид 564 мянган га газар олгогдсон байдаг.
- Улаанбаатар хотын захирагч асан М.Энхболд 7347 удаагийн шийдвэрээр 163.398.777м2 газар,
- Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаяр 485 шийдвэрээр 3.405.971м2 газар,
- Улаанбаатар хотын захирагч асан М.Билэгт 516 шийдвэрээр 10.405.010м2 газар,
- Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр 1679 шийдвэрээр 38.008.129м2 газар,
- Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 1888 шийдвэрээр 38.810.559м2 газар,
- Улаанбаатар хотын захирагч асан Су.Батболд 1381 шийдвэрээр 30.036.983м2 газар,
- Улаанбаатар хотын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Батбаясгалан 174 шийдвэрээр 17.235.106м2 газар,
- Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан 811 шийдвэрээр 8.948.507м2 газар,
- Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар 621 шийдвэрээр 687.779м2 газар тус, тус олгосон байгаа юм.
Холбоотой мэдээлэл:
Буруу тогтолцоо: Есөн хотын дарга нарын хэн нь хамгийн их газар олголтыг хийж байв
Зочин · 2024/04/20
DYRAA TAWIYLI80955877
Зочин · 2024/04/20
Сүржин даржин 2нөхөр ноцтой мэдээг зарлаад орхидог хулчгарууд эхэлсэн бол дуусгаж сур эсвэл бүү эхлүүл
Зочин · 2024/04/19
ene giсhiig yg shааj uzsen hun bnu
Зочин · 2024/04/19
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/04/19
TANILTSI80955877
Зочин · 2024/04/19
DYYDLGN XANGCH80955877 48NASNIERD
Зочин · 2024/04/19
SAWI80955877AXN DYRAA80955877